БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ.

Төслийн нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй. Өнөөдөр Хүннү хотын цахилгааны эх үүсвэр шийдэгдсэн. Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын олон улсын нээлттэй тендерийг зарлаж байна. Дамжуулах магистрал шугам сүлжээний ажил дуусаж, салбар шугам сүлжээний зургийн ажлын тендер зарлагдлаа. Хүннү хотын авто замын зураг төслийн олон улсын тендерийг нээлээ. Энэ жил Улаанбаатар хотод анх удаа газрын гүний дулааныг ашиглах хайгуул өрөмдлөгийн ажлыг ирэх намар хийхээр төлөвлөж байна. Урьдчилсан судалгаагаар Хүннү хот орчимд газрын гүний дулаан байх магадлал өндөр болохыг дүгнэсэн. Судалгаа батлагдвал Хүннү хотод нүүрс биш газрын гүний дулаан ашиглах боломж бүрдэнэ. Инженерийн шугам сүлжээний ажлууд дууссаны дараа аж ахуйн нэгжүүдэд газар олгож эхэлнэ. Логистикийн төвийн газрыг түрүүлж олгоно” гэдгийг онцоллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Тийболын УАШТ-ийг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна Өчигдөр
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлжээ Өчигдөр
МОНГОЛЫН ГОВЬ ДЭЛХИЙН САНСАР СУДЛАЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГОЛ ТӨВ БОЛЖ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг нээцгээе Өчигдөр
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууц барина Өчигдөр
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ Өчигдөр
Ерөнхий сайд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 800 бүртгэгджээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрлээ Өчигдөр
“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн энэ сарын 27-нд болно Өчигдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр
Сүхбаатар аймгийн Халзан суманд гарсан түймрийг унтаажээ Өчигдөр
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ Өчигдөр
Гурилын үйлдвэрийн “Хэвлэлийн төлөөлөгч” Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно Өчигдөр
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан: Миний нэрийг барьж залилан хийжээ Өчигдөр
"Төгрөг нуурын орд"-той холбоотой хэргийг хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна 2025/04/24
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ Ж.ЭНХБАЯР САЙДЫН "ТАТВАРГҮЙ ГУРИЛЫГ" ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТӨСӨЛ ДЭМЖИГДЭХ ҮҮ? 2025/04/24