Сүхбаатар аймаг, Халзан сум Сайншанд багийн "Хужиртай" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, Халзан сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, Асгат сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04-р сарын 24-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Хатавч багийн Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж ,15:50 цагт унтраажээ.
Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатсан байна.