БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт юм.

Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1,500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. "Эрчист Монгол" ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцжээ.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Тийболын УАШТ-ийг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна Өчигдөр
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлжээ Өчигдөр
МОНГОЛЫН ГОВЬ ДЭЛХИЙН САНСАР СУДЛАЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГОЛ ТӨВ БОЛЖ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг нээцгээе Өчигдөр
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууц барина Өчигдөр
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ Өчигдөр
Ерөнхий сайд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 800 бүртгэгджээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрлээ Өчигдөр
“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн энэ сарын 27-нд болно Өчигдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр
Сүхбаатар аймгийн Халзан суманд гарсан түймрийг унтаажээ Өчигдөр
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ Өчигдөр
Гурилын үйлдвэрийн “Хэвлэлийн төлөөлөгч” Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно Өчигдөр
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан: Миний нэрийг барьж залилан хийжээ Өчигдөр
"Төгрөг нуурын орд"-той холбоотой хэргийг хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна 2025/04/24
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ Ж.ЭНХБАЯР САЙДЫН "ТАТВАРГҮЙ ГУРИЛЫГ" ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТӨСӨЛ ДЭМЖИГДЭХ ҮҮ? 2025/04/24