БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Алтангэрэл: “Сэлбэ сэргэлт” төслийн зураг төслийг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2021 онд хийсэн


"S outlet" дэлгүүрийн буурин дээр барьж буй үерийн хамгаалалтын далан буюу “Сэлбэ сэргэлт” төслийнзураг төслийг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2021 онд хийж, улмаар 2023 онд Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянан баталгаажуулсанбайна. Үүний дагуу 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэж, тендерийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.


Ийн “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарч, 2024 оны зургаадугаар сарын 20-ноос Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн байна. 

Өнөөдрийн байдлаар 1 км түшиц ханыг хийсэн бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгах төлөвлөлттэй байгаа аж. Уг түшиц хананы өндрийг 100 жилд болох үерийн түвшингээр тогтоосон. Өөрөөр хэлбэл 1966 онд болсон үертэй дүйцэхүйц буюу 100 жилд нэг удаа тохиолдох үерээс сэргийлэхийн тулд уг түшиц хананы өндрийг тогтоосон гэсэн үг аж. 

Хэрэв энэ даланг барихгүй бол хотын төвийн хэсгийн 30-40 хувь усанд автах эрсдэлтэй. Мөн уг түшиц хананы гадна талаар 2.3 метр нь шороон дүүргэлт хийж нягтруулах ба хамгийн өндөр ил гарсан хэсэгт цаашид зургийн дагуу 1.7 метр өндөр гарах хэсэгт тохижилт, явган болон дугуйн зам хийхийг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан хэллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 5 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 6 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 12 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05