БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Тайван: А.Баяржавхлангийн төрсөн хоёр дүү О. Б нар шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон

Г.Оюунтуяа
2025/03/24

Иргэн А.Баяржавхлан цахим орчинд мэдээлэл хийж, 9.3 тэрбумын гэх асуудлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдан хоригдсон А.О-гийн ах гэдгээ хэлж, мэдэгдэл хийсэн. 

Үүнтэй холбогдуулж ЦЕГ-аас  мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван,

"Сүүлийн дөрвөн жилд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээд байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалттай үйлдэгддэг. Иймд гадаад улсаас үйлдэх болсон. Тухайлбал иргэн Э-гийн 35 хүнтэй бүлэглэл бий. Тэднийг үйлдэж байхад нь “Шувуу” ажиллагааны хүрээнд албадан баривчилж Монголд авчирсан. Мөн дахиад 28 хүний бүрэлдэхүүнтэй Г-гийн бүлэглэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хоёр этгээд нь цагдан хоригдож байна. Б-гийн бүлэглэл байгаа. Энэ нь өчигдөр орой цахим орчинд мэдэгдэл хийсэн А.Баяржавхлан гэж хүний хамаарал бүхий бөгөөд 18 хүний бүрэлдэхүүнтэй. Мөн гадаадаас үйлдэж байгаа нь үүгээр тодорхой болж байх шиг байна.

Цагдаагийн байгууллага тасралтгүй тэмцэж байгаа.

О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байгаа. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах зэрэг гурван төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

2023 оноос хойш мэдээлэл хийсэн иргэний бүлэглэлд холбогдох, таван иргэний 10 дансыг хязгаарлаж ажилласан байна. Нэг нь Б бөгөөд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Тийболын УАШТ-ийг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна Өчигдөр
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлжээ Өчигдөр
МОНГОЛЫН ГОВЬ ДЭЛХИЙН САНСАР СУДЛАЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГОЛ ТӨВ БОЛЖ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг нээцгээе Өчигдөр
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууц барина Өчигдөр
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2025/04/25
Ерөнхий сайд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ 2025/04/25
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 800 бүртгэгджээ 2025/04/25
Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрлээ 2025/04/25
“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн энэ сарын 27-нд болно 2025/04/25
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан болон шороон шуурга шуурна 2025/04/25
Сүхбаатар аймгийн Халзан суманд гарсан түймрийг унтаажээ 2025/04/25
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2025/04/25
Гурилын үйлдвэрийн “Хэвлэлийн төлөөлөгч” 2025/04/25
ӨНӨӨДӨР: "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно 2025/04/25
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна 2025/04/25
Л.Мөнхбаясгалан: Миний нэрийг барьж залилан хийжээ 2025/04/24
"Төгрөг нуурын орд"-той холбоотой хэргийг хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна 2025/04/24
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ Ж.ЭНХБАЯР САЙДЫН "ТАТВАРГҮЙ ГУРИЛЫГ" ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТӨСӨЛ ДЭМЖИГДЭХ ҮҮ? 2025/04/24