БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд иж бүрэн гэр олголоо


Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж, гал түймэрт өртсөн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон 18 айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн барааг хүлээлгэн өглөө.

May be an image of 2 people, street and text

Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм. Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар 6000 гаруй мал хорогдоод байна. Мөн Хөлөнбуйр сумын Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг эзэлж байна. Аймаг,сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгааг хэллээ.

Түүнчлэн тус багт Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн дариу устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Үүнээс гадна зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлагууд ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага ихээхэн гарч болзошгүй байна.

May be an image of 11 people and foundry


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 6 цагийн өмнө
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 7 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 8 цагийн өмнө
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 9 цагийн өмнө
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Т.Даваадалай: Намайг хулгай хийсэн мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгч байгаад харамсаж байна Өчигдөр
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян Өчигдөр
​Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо Өчигдөр
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ Өчигдөр
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 72 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Өчигдөр
Нийслэлгүй МАН, Нямбаагүй нийслэл болгох уу? Өчигдөр
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна Өчигдөр