БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголд жилд 0-19 насны 100-120 хүүхэд хорт хавдраар оношлуулж байна

Т.Оюундарь
2025/02/15

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих,төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ. Монгол Улс тус өдрийг 2017 оноос тэмдэглэж байна. Энэ жил манай улс дэлхийн хэмжээнд хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилготой дэлхийн санаачилгад нэгдсэн улсуудын нэг боллоо.

Монголд жилд 0-19 насны 100-120 хүүхэд хорт хавдраар оношлуулж байна. “Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд чанартай эмээр тасралтгүй эмчлэх, өвдсөн хүүхдийг тогтмол хянах, үе тэнгийнхэнтэй хамт нийгмийн харилцаанд оруулах зэрэг цогц арга хэмжээг эрүүл мэндийн ажилтан болон хорт хавдраар өвдсөн хүүхэд, түүний гэр бүлийнхэнтэй нь хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Хүүхдийн хорт хавдрын эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар дээшилж, хорт хавдраар өвдсөн хүүхэд эдгэрэх, амьдралын чанар дээшлэх зэрэг эерэг үр дүн гарна гэж харж байна” хэмээн эрүүл мэндийн сайдын зөвлөх, Доктор Л.Төмөрбаатар онцолж үйл ажиллагаанд оролцлоо.
Эрүүл мэндийн яам нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан, Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах Дэлхийн Платформ”-оор дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаас эхний ээлжийн гурван нэрийн эмийг хүлээн авлаа. Энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм.
"Хүүхдийн хорт хавдрын эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг олон талаас нь авч үзэх ёстой" гэж Сэйнт Жуд Хүүхдийн эмнэлгийн захирал доктор Карлос Родригес-Галиндо хэлсэн байдаг.
Энэхүү хамтын ажиллагаа нь хавдрын эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, ажиллах хүчний дутагдлыг арилгах, хорт хавдартай хүүхдүүдэд үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг олон арга замаар дэмжлэг болох юм. Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан нь ДЭМБ болон Сэйнт Жүдэмнэлэгтэй хамтран хүүхдийн хорт хавдрын эмийн худалдан авалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ урт хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн чухлыг онцлоод “… НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олон холбогдох Насан туршийн суралцахуйн төвийн зочин багшийн ажиллах боломжийг бүрдүүлсэн иж бүрэн тохижилттой анги танхим, хими эмчилгээний эм бэлтгэх тасаг нэгжийн бүрэн засвар тохижилтыг өмнө нь хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр хамтрагч талуудын хамтаар тухайн эм бэлдмэлийг Монгол Улсад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна… ” гэжээ.
Мөн хүүхдийн хорт хавдрын талаарх эмчилгээ, эмийн хүртээмж, ард иргэдэд хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрт сэрэмжлүүлгийг эцэг эхчүүдэд олгох зорилгоор ЭМЯ, ДЭМБ, НҮБ, Сайнт Жүд эмнэлэг, Глобал платформ, ЭХЭМҮТ-ийн удирдлага, Хавдрын үндэсний зөвлөл, Аригун ХХК, Баянгол дүүргийн насан туршийн суралцахуйн төв, Эрэлхэг баатрууд ТББ, Гэгээн-Анир ТББ, Soul Heal төв, эмч, мэргэжилтнүүд, хавдрыг даван туулсан хүүхдүүд, эмчлүүлж байгаа хүүхдүүд, асран хамгаалагч нарын хамт оролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав 8 минутын өмнө
Б.Дэмбэрэл: Хилээр хөлдүү эм оруулж ирээд зарж байгаад нь маш ноцтой асуудал 42 минутын өмнө
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна 1 цагийн өмнө
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэлнэ 2 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно 6 цагийн өмнө
Б.Найдалаа: Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм 23 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна 23 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО 23 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Суудлын автомашины дугуйнд 27 настай эрэгтэй дарагдсан байсныг эсэн мэнд гаргажээ Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ Өчигдөр
Монгол улс стрессийн түвшнээрээ 197 орноос 106 дугаарт бичигдэж байна Өчигдөр
МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРИЙГ “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭНЭ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт болно Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав Өчигдөр
ТБХ: Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ Өчигдөр
Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй Өчигдөр