БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Г.Оюунтуяа
2025/05/09

Хүн төрөлхтнийг заналхийлсэн фашизмын аюулаас чөлөөлсөн Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье.

Дэлхийн II дайны жилүүдэд манай ард түмний амьдрал хүнд бэрх байсан хэдий ч Монгол Улс “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан доор дайны эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж, галт тэрэгний 6 удаагийн цуваагаар хоол хүнс, дулаан хувцас зэрэг бэлгийг фронтод хүргэж, хагас сая гаруй агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, ”Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Зөвлөлтийн ард түмэн, цэргийн армид илгээж, их ялалтад бодитой хувь нэмрээ оруулсан билээ.

Энэхүү түүхэн ялалтын ач холбогдол нь Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдах нөхцөл шалтгаан болж, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, дэлхий нийтээр дайн, үл ойлголцол, сөргөлдөөнөөс ангид байх олон талт яриа хэлэлцээрийг дипломат аргаар явуулах, түүнийг баталгаажуулах нөхцөл болсон.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хурал олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах үйлсэд тууштай байна.

Тиймээс ардчилсан Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш орнууд хийгээд олон улстай найрсаг, дипломат харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, найрамдал, амар амгалан байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулсаар байх явдал юм.

Фашизмын аюулыг дарж, хүн төрөлхтний энх тайвны төлөө амь биеэ зориулсан эрэлхэг дайчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэе. Хүн төрөлхтөн дайны сүүдрээс ангид байж, эх дэлхий амгалан орших болтугай.

Энэхүү Их ялалтын баяраар Та бүхэндээ аз жаргал, амар тайван, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Улсын Их Хурлын өмнөөс хүсэн ерөөе.

 

Улаанбаатар хот

2025.05.09


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 2 цагийн өмнө
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 3 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 3 цагийн өмнө
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 4 цагийн өмнө
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа 23 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
Т.Даваадалай: Намайг хулгай хийсэн мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгч байгаад харамсаж байна 23 цагийн өмнө
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян Өчигдөр
​Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо Өчигдөр
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ Өчигдөр
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 72 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Өчигдөр
Нийслэлгүй МАН, Нямбаагүй нийслэл болгох уу? Өчигдөр
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна Өчигдөр
ЗГ: “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Хархорум хотыг гадаадын иргэдэд худалдах эсэх” асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр