БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Найдалаа: Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх ажиллагааг хийсэн билээ.

Уг ажлын хүрээнд Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11  автомашин, техникийг татан гаргаж, 50 орчим тн бохирдол шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурыг бохирдох эрсдэлээс хамгаалж чадсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Найдалаа цахим хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрээр "Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм? Энэ санааг аялал жуулчлалын мэргэжилтнүүд, усанд шумбагчид хэлсэн юм.

Уснаас гаргаад тавьсан нь зүгээр л төмрийн хог болно, харин байгаль орчин, нуурын усанд хортой байж болох түлш, тос, эд зүйлээс нь цэвэрлэж, хоргүй болгоод буцааж тавьбал Хөвсгөл далайн аялал жуулчлал, гүний шумбалтын сонирхолтой нэг бүтээгдэхүүн болчихно. Яагаад, хэзээ хэрхэн живсэн үүх түүхийг нь тодруулж бичээд, шумбуулж үзүүлээд байвал сонирхолтой.

Үнэндээ Хөвсгөл нуурын гүнд шумбалт хийлээ гэхэд тэнд тас харанхуй, хүнд үзүүлж сонирхуулчихаар юм байхгүй гэнэ лээ. Жуулчид гүний шумбалт хийдэг нь нэг бол загас, шүрэн арал, ургамал ч юм уу далайн гүний гоё сайхныг үзэх, эсвэл Титаник маягийн живсэн түүх домогтой "хог новш"-ийг үзэх болохоос тас харанхуй ёроол сонин биш.

Бас эдгээр живсэн усан онгоц, машин техник нуурын ёроолын амьтан, загас, ургамалд бас ургах, өсч үржих үүр оромж нь болдог сайн талтай гэсэн шүү." гэжээ.


0
angry
1
care
13
haha
0
liked
0
love
4
sad
2
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 10 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 11 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01