БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Г.Оюунтуяа
2025/05/08

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хороо болон Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн төв номын сан болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

    Уулзалтаар дээрх байгууллагын удирдлага, албан хаагчид хүүхийн сурч боловсрох, хөгжих, амьдрах эрхийг хангахад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал зэргээ нээлттэй ярилцлаа. Тухайлбал, Монголын хүүхдийн ордон гэхэд л 1988 онд байгуулагдсан, жилдээ 4000 гаруй хүүхдийг хөгжүүлэх, дэмжихэд чиглэж ажилладаг. Дэргэдээ Хүүхдийн спортын ордон барих төлөвлөгөөтэй гэдгээ чухалчиллаа.

     

    Хүүхдийн урлан бүтээх төвийн тухайд, 1958 онд байгуулагдсан, жилдээ 2100 гаруй хүүхдийг 18 төрлийн 23 дугуйланд хамрагдах боломж нөхцөлөөр хангадаг. Баригдаад 68 жил болж байгаа барилга учраас барилгын бүрэн хүчитгэл яаралтай хийх шаардлагатай гэлээ.

    Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра “Манайхаар жилд 350 мянган хүн, тэр дотроо 32 мянга гаруй хүүхдүүд үйлчлүүлдэг. Нийслэлийн хэмжээнд 4 салбар номын сантай. Мөн л барилгын чанар болоод багтаамжийн асуудал бэрхшээлтэй байсан учраас бид өөрсдөө төслөө бичээд, БНСУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр, 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн давхар олон улсын жишигт нийцсэн номын сан барьж эхэлсэн. Хүний нөөцийн дутагдал манай салбарын асуудал. Уншигчийн картыг үнэгүй болгох, хүн бүр номын сангийн үйлчилгээг тухтай орчноос авдаг байхад анхаарч байна гэдгээ онцоллоо.

    НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Нийслэлийн хүн амын 1/3 буюу 500 мянга гаруй нь хүүхэд. Гэтэл нийгмийн чухал хэсэг болсон хүүхдүүдийг хичээлээс гадуур хөгжүүлэх төв болон хүүхэд хамгааллын чиглэлд ажилладаг газруудаа бодлогоор анхаарахгүй бол төрийн “хайр”, төсвийн хуваарилалтын гадна үлддэг байдал сэтгэл эмзэглүүлж байна. Эмэгтэй төлөөлөгч нарын орхигдуулж болохгүй дараагийн асуудал хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын асуудал байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Д.Будзаанаас хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил болон бусад сэдвээр цаг үеийн мэдээлэл сонслоо. Энэ бүхний эцэст бид бүх чиглэлд хамтарч хүүхдүүдээ хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхой болголоо. Энэ уулзалтаас гарсан хамгийн чухал шийдвэр нь НИТХ дотор “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” лобби бүлэг байгуулах саналыг НИТХ-ын Хүний хөгжлийн хороо болон Эмэгтэйчүүдийн зөвлөл гаргалаа” гэлээ.  

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА Сүүлд нэмэгдсэн
    • ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО2025/05/07 18:48
    • ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХОРОО ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА2025/05/07 16:15
    • УЛААНБААТАР ХОТ 2040 ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЧИНГЭЛТЭЙ, СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АЛБА ХААГЧДАД ТАНИЛЦУУЛЛАА2025/05/06 13:51
    • ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫХАН НИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА2025/05/06 12:36
    • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ2025/05/02 12:23
    • “ХАНГАРДИ” ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВАА ГУРВАН ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ2025/04/28 15:41
    • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙР БОЛОН ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД АЖИЛЛАЛАА2025/04/25 18:36
    • ТИЙБОЛ СПОРТЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХЭД АНАН ХОТТОЙ ХАМТАРНА2025/04/24 11:38
    • “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХҮҮХЭД БИДНИЙ ДУУ ХООЛОЙГ-ТА СОНСООЧ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН СҮҮЛИЙН ШАТАНД 7 БАГ ӨРСӨЛДӨЖ БАЙНА2025/04/23 17:21

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 16 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 16 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 16 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 17 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 20 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 23 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11