БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ганц бие байхын давуу талууд


Хэрэв та ганц бие гэдэгтээ гутарч, сэтгэлээр унадаг бол дараах нийтлэлийг таньд зориулж байна. Ганц бие байхын давуу талуудыг сэтгэл судлаачид онцоллоо.

1. Сөрөг мэдрэмж мэдрэх нь бага
Ганц бие хүмүүс хосуудыг бодвол харьцангуй биеэ даасан байдаг. Тэд зөвхөн өөртөө найдаж, асуудал гарч ирсэн ч өөрсдөө асуудлыг шийдвэрлээд сурчихсан байдаг.

2. Шинэ боломжууд нээлттэй
Тэд ямар нэгэн "хүлээсгүй" байдаг учир нээлттэй сэтгэж, танин мэдэх аялалд явах дуртай. Өөрөөсөө өөр анхаарал хандуулах хүн байхгүй учир хувь хүнийхээ хөгжилд илүүтэйгээр анхаарч цаг их гаргадаг.

3. Өөрийгөө хайрладаг
Ганц бие байна гэдэг ганцаардана гэсэн үг огт биш. Харин ч ганцаараа өнгөрүүлсэн цаг хугацаа нь тэдэнд өөрийгөө ойлгоход маш ихээр тусалдаг байна. Таны аз жаргалтай байх шалтгаан бол бусад хүмүүс биш, гэдгийг та ойлгосноор өөрийгөө хайрлах хандлагад суралцдаг.

4. Илүү их амжилт гаргадаг
Тэд өөрсдийн ихэнхи цаг, эрч хүчийг өөртөө зориулдаг тул амжилт гаргах магадлал харьцангуй өндөр байдаг. Мөн ганц бие хүмүүс нийгмийн харилцаанд хосуудаас илүү оролцдог нь судалгаагаар тогтоогдсон. Танилын хүрээ сайтай байх нь ямар хүний байр суурийг дээшлүүлдэг.

5. Материаллаг зүйлс чухал биш
Гэрлэсэн хүмүүст байр, машин, байнгын цалин маш чухал бол ганц бие тэгдэггүй. Тэд эрсдэл багатай, тогтмол цалинтай ажлаа өөрсдөд нь сайхан мэдрэмж төрүүлэхгүй бол солих магадлалтай байдаг.

6. Илүү эрүүл
Ганц бие хүмүүс гэрлэсэн болон салсан хүмүүстэй харьцуулахад бие сэтгэл зүйн хувьд илүү эрүүл байдаг. Гэрлэсэн хүмүүсийн эмчид үзүүлэх, ажлаас чөлөө авах тохиолдлууд ганц бие хүмүүсээс 20%-иар илүү байдаг байна.

7. Нөхөрлөл
Гэрлэсэн эсвэл үерхэж буй хосууд найз нөхдөдөө гаргах цаг багасах нь тодорхой. Ганц бие хүмүүс найз нөхдийнхөө ажил, амьдрал зэрэгт илүү их санаа тавьж, анхаарал хандуулдаг учир нь олон жилийн турш, магадгүй насан туршийн нөхөрлөл, найзтай байх зорилгоор ингэдэг байна.

8. Юу хүсч байгаагаа мэддэг
Тэд өөрийнхөөрөө байж гэрлэлтэнд яардаггүй. Тэд юу хүсэж байгаагаа хэн хүнээс илүү мэднэ. "Хортой" харилцаа тэдэнд уур бухимдал, сэтгэл хямралаас өөр зүйл авч ирэхгүйг сайтар ойлгож, өөрсдөд нь яг тохирсон харилцааг тэвчээртэй хүлээдэг.

9. Өөртөө итгэдэг
Аливаа амжилтын ихэнхи хэсгийг өөрөө л шаргуу хөдөлмөрлөсний үр дүн гэдгийг маш сайн мэддэг тул өөртөө итгэдэг. Тэд өөрийн зорилгоо нэн түрүүнд тавьж юу хүсэж байгаагаа хийдэг.

10. Өөртөө хэрхэн анхаархаа мэддэг
Тэд найз нөхөд нь үргэлж өөрт нь хань болж чадахгүй гэдгийг мэддэг учир өөрсдийгөө хөгжөөх, зугаатай байлгах тал дээр аргаа олсон байдаг. Шинэ сургалт явах, шинэ аялал зэрэг олон шинэ зүйлсийг туршиж байдаг.

11. Идүү өөдрөг
Ганц бие хүмүүс амьдралыг өөдрөгөөр харж, ямар ч зүйлсээс сайхныг харж сурсан байдаг. Сэтгэл судлаачид тэднийг илүү аз жаргалтай байдаг гэж үздэг.



1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо 11 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн яам махны экспортыг нэмэгдүүлснээс дотоодод махны үнэ тэнгэрт хадаж байна 12 цагийн өмнө
Төв,зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасаар шуурна 13 цагийн өмнө
Н.УЧРАЛ ЗАСГАА БҮРДҮҮЛЖ САЙД НАРЫН НЭРСЭЭ ЭЦЭСЛЭЖЭЭ 14 цагийн өмнө
НЗДТГ: “uih.mn” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг хуулийн байгууллагад шалгуулна 15 цагийн өмнө
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо 16 цагийн өмнө
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 17 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ 17 цагийн өмнө
ЭМИЙН САНГУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА 18 цагийн өмнө
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ 18 цагийн өмнө
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 20 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 20 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина 20 цагийн өмнө
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав Өчигдөр
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө Өчигдөр
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ Өчигдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина Өчигдөр
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ болно Өчигдөр