БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцох баг, тамирчдад Монгол Улсын далбааг гардуулж өглөө


Монгол Улсын баг тамирчид БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдах “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Төрийн далбааг гардуулах ёслолын арга хэмжээ Монголын Үндэсний Олимпын хорооны төв байранд боллоо. 


Ёслолын үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын хөгжлийн сайд Ч.Номин баг тамирчдадМонгол Улсын төрийн далбааг гардуулан өгч, амжилт хүсч, үг хэлэхдээ:
“Монголын баг тамирчид тэшүүр, шорт трек, уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, биатлон, уран гулгалт гэсэн 4 спортын 7 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ бүрэн хангаад байна. Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол Улсын тамирчид кёрлингийн төрөлд анх удаа хүч үзэх гэж байгаа явдал юм. Та бүхэн эх орныхоо нэрийг өндөрт өргөж, өөрсдийнхөө хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодитоор харуулахыг хүсье. Ямар ч үр дүн гарсан, та бүхэн эх орон, ард түмнийхээ бахархал хэвээр байх болно” гэж онцоллоо.
“Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам нь 2025 оны 2-р сарын 7-14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 34 орны 1,275 тамирчин 6 спортын 11 төрлөөр өрсөлдөж, 64 багц медалийн төлөө ур чадвараа сорих юм.
Монгол Улсын шигшээ багийг УИХ, Засгийн газрын гишүүн, Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан ахалж, багийн ахлагчид Монгол Улсын төрийн далбааг ССАЖЗ-ын сайд Ч.Номин гардуулан өгч, амжилт хүссэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 5 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 6 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 12 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05