БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийгмийн ажилтныг чиглүүлэх үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэж байна


Өнөөдөр улсын хэмжээнд сум, хороонд шинээр ажиллах 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалт эхэлж байна.


Тус сургалтад нийгмийн ажилтан бэлтгэдэг магадлан итгэмжлэгдсэн 13 их, дээд сургуулийн багш нар, мэргэжлийн холбоод, багш, зөвлөх, судлаачдын төлөөлөл, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан харьяа газар, хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд нийт 40 хүн хамрагдаж байгаа юм.
Сургалтын хөтөлбөрт зайлшгүй эзэмших шаардлагатай 5 модуль хичээлийг багтаасан.
Үүнд:
- Нийгмийн ажлын удиртгал
- Гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын онол
арга зүй
- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих
урьдчилан сэргийлэх үйлчилгээ
- Хүүхэд, гэр бүлтэй ажиллах кэйс менежмент
- Нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага


 Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах, чиглүүлэх сургалтыг бүсчлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал суманд ажиллах нийгмийн ажилтнуудын сургалтыг Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Хэнтий аймгуудад бүсчилсэн байдлаар хоёрдугаар сарын 03-05-ны өдрүүдэд, Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 15-21-ний өдрүүдэд хорооны нийгмийн ажилтныг чиглүүлэх сургалт зохион байгуулна.
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр анх удаа сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж эхэлж байгаа нь энэ салбарын ажилд томоохон ахиц дэвшил гарах эхлэл болж байгаа юм.
Энэ долоо хоногт нийгмийн ажилтнуудыг ажилд нь томилох бөгөөд дээрх ажлыг зохион байгуулахтай холбоотой жишиг албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан 21 аймаг, 9 дүүргийн харьяа газар, хэлтсүүдэд чиглэл хүргүүллээ.
2025 оны 01 дүгээр сарын байдлаар сум, хороонд нийгмийн ажилтнаар орох хүсэлтээ илэрхийлэн нийт 1.291 хүн бүртгүүлсэн.
Үүнээс бакалавр зэрэгтэй 1,021, магистр зэрэгтэй 101, докторын зэрэгтэй 2 иргэн байна.
Эдгээрээс хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүн 46.8 хувийг эзэлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 5 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 6 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 12 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05