БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН МАЛЧИН БИДЭНД МАШ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛЖ БАЙНА"


"Булган аймгийн Сэлэнгэ сумын “Өөдлөн дэвжих хишиг” хоршооны гишүүн Ж.Хишигдаваагийнд зочилж, хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. 


“Өөдлөн дэвжих хишиг” хоршоо нь 9 гишүүнтэй бөгөөд нийт 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Тодруулбал, 200 гаруй сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлэхээс гадна байгалийн хадлан тэжээл бэлтгэх, улаан буудай, ногоон тэжээл, тариалж худалдан борлуулж байна. Цаашид хоршооныхоо үйл ажиллагааны нэр  төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлж сүү, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж байгаа аж.

Малчин хоршоологч Ж.Хишигдаваа “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэн орсон нь чухал алхам боллоо гэж би хувьдаа дүгнэж байгаа. Хөдөөгийн бид чинь сүүлийн жилүүдэд малдаа явах ч хүнгүй болсон. Харин шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш малчид маань хоршоод, хамтраад нэг баг болж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээд орлоготой болж байна. Бие биедээ тустай дэмтэй л явна. Манай “Өөдлөн дэвжих хишиг” хоршоо хадлан тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж худалдан авсан. Ирэх хавраас хүнсний ногоо тариалахаар төлөвлөж байгаа. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн цөлжилт бий болж малчдад хүнд тусах аюул нүүрлээд байна. Тиймээс төр засаг маань бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал ахуй руу шилжүүлэх бодлого хэрэгжүүлж биднийг дэмжиж байгаад талархалтай байдаг” хэмээн ярилаа.


Шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээр хоршооны гишүүн малчин арилжааны банкнаас 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 5 хүртэлх жилийн хугацаатай авах боломж бүрдсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 5 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 6 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 12 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05