БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн Бүсийн захирал хатагтай Жьюн Кунуги болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар товч мэдээлэл өгч, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.



Тэрээр НҮБ-ын Хүүхдийн сантай хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлээр ялангуяа умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхэд хүний папиллома вирусийн шинжилгээнд 35, 45 настай нийт 51,605 эмэгтэйг хамруулах, цаашлаад дархлаажуулах, томуугийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм, эмчилгээний чанарын асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээнд эрчимтэй хамтарч ажиллаж байгаа талаар онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн тандалт, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль санаачилж байгаагаа дурдаж, үүнийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.



НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн Бүсийн захирал хатагтай Жьюн Кунуги Эрүүл мэндийн сайдын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг сайшааж, цаашид хүүхдийн орчны эрүүл мэнд, вакцинжуулалт, хоол тэжээлийн бичил тэжээл, эм, вакцины үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах боломж байгааг онцолж, Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 6 цагийн өмнө
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 6 цагийн өмнө
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 13 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна Өчигдөр
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа Өчигдөр
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно Өчигдөр
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 2026/11/14
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 2026/11/14
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13