БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГССҮТ: БНХАУ-ЫН “МЕБО” ГРУППТЭЙ ХАМТРАН ШАРХНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙГ БАЙГУУЛНА


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг бүрэлдэхүүн энэ сарын 06-ны өдөр БНХАУ-ын “Мебо” группийн захирал Yang Zhibin, дэд захирал Liu Gang, Олон улсын харилцаа болон маркетингийн албаны захирал David Li, Олон улсын харилцаа болон маркетингийн албаны дэд захирал Micheal Wu нарыг хүлээн авч уулзлаа.



Тус уулзалтаар төв болон салбар эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, гэмтэл согог болон түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний дэвшилтэт арга туршлага, санал сэтгэгдлээ солилцсон юм.



Түүнчлэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг БНХАУ-д хийх, мөн эрдэм шинжилгээ судалгаа, шархны сургалтын “International Training Center” төвийг ГССҮТ-ийн салбар эмнэлэгт байгуулах, сургагч багш бэлтгэх ажлын талаар ярилцаж тохирсон байна.



Энэ хүрээнд ирэх аравдугаар сард эхний ээлжийн 10 эмчийг БНХАУ-д сургалтанд явуулахаар боллоо.
Уг сургалтын төвийг байгуулснаар Монгол Улсын хэмжээнд гэмтэл согог, мэс засал болон шархны эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эмч, боолтын сувилагчдыг сургах, түүнчлэн гадаад улс орнуудаас эмч нар ирж суралцах, сургалт явуулах бүрэн боломжтой болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 5 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 5 цагийн өмнө
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 5 цагийн өмнө
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 12 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна Өчигдөр
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа Өчигдөр
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно Өчигдөр
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 2026/11/14
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 2026/11/14
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13