БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЕГИПЕТЭД ЦАХИЛГААН ҮНИЙГ 50 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМЭХ БОЛЖЭЭ


Египетийн засгийн газрын эх сурвалжууд даваа гарагт /2024.08.19/ мэдэгдэл хийхдээ ОУВС-тай хийсэн гэрээний дагуу цахилгаан үйлдвэрлэгчдэд татаас өгөхөөс аажмаар татгалзаж байгаатай холбогдуулан цахилгааны төлбөрийг 50 хүртэлх хувиар нэмнэ гэжээ.

Эрчим хүчний яамны эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө нэмэгдсэн үнийг өнгөрсөн бямба гарагт /2024.08.17/ урьдчилсан төлбөрт тоолуурын системд нэвтрүүлсэн хэмээсэн юм.

Харин энгийн тоолууртай айлуудад аравдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдэл үнийг нэвтрүүлнэ гэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр үнийг 14.45 хувиас 5 хувь хүртэл нэмжээ. Зуны эхээр тус улс үнийг нэмэх байсан ч цахилгаан ашиглалт нэмэгдэж, эрчим хүчний хомсдол үүссэний улмаас үнэ нэмэхээ түр хойшлуулсан юм.

Хэт халалттай холбоотой үүссэн эрчим хүчний хомсдолтой тэмцэж, цахилгааны дэд бүтцээ ажиллагаатай байлгахын тулд тус улс 1.18 тэрбум ам.долларын байгалийн хий, мазут шатахуун импортлох хэрэгтэй гэж мэдээлжээ.

Тус улс цахилгаан эрчим хүчнийхээ ихэнхийг байгалийн хий шатаах замаар үйлдвэрлэдэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна 1 цагийн өмнө
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа 3 цагийн өмнө
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ УИХ-ЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 6 цагийн өмнө
No Brand "Модны 2"-т шинэ салбараа нээнэ 7 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 5 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 27 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 8 цагийн өмнө
10 сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ 8 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 9 цагийн өмнө
2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ 2026/09/25
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА 2026/09/25
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо 2026/09/25
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 2026/09/25
О.Номинчимэг: Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр 2026/09/25
МCS-ба Хятадын түншлэл Оюутолгойн эрчим хүчээр хангах аукционд шалгарлаа 2026/09/25
ҮЙЛ ЯВДАЛ: “UB food festival” хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 2026/09/25
Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон 2026/09/24
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, хүртээмжтэй байх ёстой 2026/09/24