БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Р.Эрдэнэбүрэн: Дэлхийн хүйтэн хотууд бүгд л утаатай, том хотууд нь түгжрэлийн зовлонг амссан

Admin
Өчигдөр

"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

–Та Улаанбаатар хотыг “20 минутын хот” болгох ажлыг анхнаас нь ярьдаг байсан. Энэ онд Улаанбаатар хот томоохон төслүүдээ “хөдөлгөнө”. Харин “20 минутын хот” бодит байдалд хэрэгжих үү?

-Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг. Хүйтэн хотууд бүгд л агаарын бохирдолтой, утаатай, дэлхийн том хотууд бүгд түгжрэлийн зовлонг амссан. Өндөр өртөгтэй зам гүүр, дэд бүтцүүдийг барьж, туршиж л байсан. Боломжит хувилбаруудыг бүх л орон хэрэгжүүлсэн. Ард иргэдээ бухимдал стресст оруулсан. Одоо тэд бүгд хөгжлийн замаа эргэн харж, эргэцүүлэн бодож эхлээд байна. Ялангуяа цар тахлын дараагаас “20 минутын xот” концепц тренд болж, хүнд зориулсан xот төлөвлөлт хийж эxэлцгээе гэдэг дээр санал нэгдэж, xөгжлийн бодлого, xот төлөвлөлтөө xүнд ээлтэй байxад чиглүүлж эхэлсэн. Монгол Улс ч мөн энэ чиглэлд хот төлөвлөлтөө чиглүүлье, өнгөрсөн xугацаанд нийслэлд xийсэн төлөвлөлтийн алдаагаа шинээр бий болгож, алдаагаа давтаxгүй байя, хамгийн чухал нь хүнд, иргэндээ ээлтэй хот байя гэдэгт санал нэгдсэн. Жишээлбэл, “20 минутын хот”-д иргэн та ажилт, сургууль, эмнэлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээ, кофешоп, хоолны газар, зугаалаx паркдаа алхаж яваад л хүрдэг, тийм орчныг цогцоор нь төлөвлөдөг болъё гэж зорьж байгаа.

Ерөнхий сайд өөрөө нийслэлийн асуудал анхаарал хандуулж, 2025 оныг “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Дэд бүтцийн том төслүүдээ эрчимжүүлэх зорилгоор шуурхай штаб байгуулан, өөрөө удирдаад ажиллаж байна. Шуурхай штабынхан Бямба гариг бүр хуралдаж, олон салбарын уялдаа холбоог хангах, зохион байгуулалтыг төлөвлөж байна. 

2025 оны зургадугаар сарын 1-нээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар улсын чанартай 6 хот, орон нутгийн чанартай 35 хот, 4 дагуул хот тус тус байгуулахаар болж байгаа. Шинээр байгуулах хотуудыг бүр анхнаас нь иргэндээ, хүндээ ээлтэйгээр зохион байгуулна. 

Өнгөрсөн 30 жилд монголчууд зөвхөн нийслэлдээ буюу нэг газраа хэт төвлөрсөн буруу төлөвлөлт хийж ирсний үр дагавраар өнөөдрийн Улаанбаатар хотын иргэдэд аюултай, эрүүл бус орчин болж хувирсан. Үүнийг засч залруулан, олон төвтэй, иргэдэд нийгмийн үйлчилгээг ойртуулсан, цоо шинэ төлөвлөлтийн аргаар шинээр байгуулагдах хотуудыг зохион байгуулах болно. 

–Таны удирдаж буй "20 минутын хот" Үндэсний хорооноос Улаанбаатарт зарим бүсийг төлбөртэй болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн яриа үнэн үү?

-Үгүй ээ. Би тайлбарлая. Улаанбаатар хотын автозамын түгжрэл дараах хүчин зүйлүүдээс нэмэгдэж байгаа гэж судлагдсан. Нэгдүгээрт, хүн амын өсөлтийн асуудал байна. 1990 оноос хойш Монгол Улсын хүн ам гурав дахин өссөн. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн өсөлтийг дурдахгүй бол болохгүй. Зөвхөн сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгсэл хоёр дахин өссөн. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн уялдаа холбоо алдагдсан. Дөрөвдүгээрт, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Тавдугаарт, зах, худалдааны төвийн бөөгнөрөл. Хамгийн сүүлд нь замын хөдөлгөөний соёл, зан байдал. Энэ зургаан хүчин зүйлээс хүн амын өсөлтийг бид удирдаж чадахгүй. Хот төлөвлөлтийн уялдаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, зах худалдааны төвийн бөөгнөрөл гэсэн гурван хүчин зүйл нь урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө мөнгө шаардагдах зохицуулалтууд. Өнөө маргаашдаа үр дүн хурдан гарахгүй.

Түгжрэлд нөлөөлдөг гол хүчин зүйлсээс ойрын хугацаандаа удирдаж чадах нь дараах 2 зохицуулалт юм. Тээврийн хэрэгслийн өсөлтийг татвар хураамжийнбодлогоор зохицуулна. Замын хөдөлгөөний соёл, зан байдлыг төлбөртэй бүс болон нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг бий болгох, иргэдийн соёл хандлагыг өөрчлөх замаар удирдана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудын хамт боловсруулж байгаа. Олон улсын туршлагыг судалсан олон янзын санал гарч байна. Гэхдээ огт албан ёсоор яригдаагүй асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа ойлголт болгон түгээж, нийгэмд талцал үүсгэж байгааг буруу гэдгийг хэлмээр байна. Төрийн тэр дундаа Засгийн газрын шийдвэр, аливаа мэдээлэл албан болж байж нийтэд мэдээллэнэ. Түүнээс өмнөх ташаа ойлголтуудыг иргэд маань албан ёсны эх сурвалж биш бол худлаа гэдгийг нөгөө талдаа ойлгох хэрэгтэй болов уу. 

-Төлбөртэй бүсэд төлбөрийн ямар зохицуулалт хэрэгжих вэ?

-Хуулиар төлбөрийн дээд, доод хязгаарыг л баталж өгдөг. Нийслэлийн ИТХ төлбөрт бүсэд хэдэн төгрөгийн төлбөр тогтоох, төлбөр хэдэн цагт үйлчлэх, хаана тогтоох зэргийг жил бүр хэлэлцдэг байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа.

-НИТХ-аас 2025 оны 1 сарын 1-нээс авто машины татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж байгаа. Гэтэл төлбөртэй бүсийг хуульд тусгах нь хэр зохицуулалт вэ?

-Уг хууль нийтлэг зохицуулалттай. Бид зөвхөн дээд доод хязгаарыг л тогтоож өгнө. НИТХ-аас нөхцөл байдлыг харгалзан үзэж, төлбөр тогтоох уу, доод хязгаар 0 төгрөгөөр тогтоох уу, түгжрээд явах уу, нийтийн тээврээр зорчих уу гээд л зохицуулалтыг шийднэ. Хуулийн төсөлд төлбөртэй авто замыг зөвхөн тодорхой цагт буюу оргил ачааллын үед л төлбөртэй байлгахаар оруулсан байгаа. Жишээлбэл, сургууль, цэцэрлэгийн хүүхэдгүй хүмүүс онцын шаардлагагүй бол ажлаа зохицуулаад яг тэр төлбөртэй цагаар нь уг замаар зорчихгүй байхад л ачаалалд маш том нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол иргэдэд сонголт өгөх замаар ачааллыг тэнцвэржүүлж байгаа зохицуулалтын л арга юм.

–Замын хөдөлгөөний ачаалал ихтэй бусад хотодтөлбөртэй бүс болон өөр ямар зохицуулалт хэрэгжүүлдэг вэ. Тэр нь амжилттай хэрэгждэг үү. Улаанбаатартай адил туршлага байдаг уу?

-Олон улсын туршлагаас харахад түгжрэлийг шууд алга болгоно гэхээс илүү хэт их түгжрэхээс сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, татвар, төлбөрийг нэвтрүүлэх замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтыг илүү үр дүнтэй болгосноор авто замын түгжрэлийг амжилттай бууруулж байна. Тухайн орнууд түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийг хөгжүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр ашгаа өгч байна. Ийм жишээг Сингапур, Лондон, Стокхолм хотын туршлагаас харж болно. Ер нь төлбөртэй бүс бий болгох, төлбөртэй зам бий болгох, шатахууны борлуулалтын татвар тогтоох гэсэн 3 аргыг улс орнууд түгээмэл ашигладаг юм билээ. Хамгийн хурдан үр дүнгээ өгдөг арга нь төлбөртэй зам тогтоох арга бөгөөд АНУ, Япон, Австрали улсууд хэрэглэж, замын хөдөлгөөний ачаалал 30-80 хүртэл хувь буурч байсан бодит туршлага байна. 

–Цаашид "20 минутын хот" Үндэсний хорооноос түгжрэлийг шийдэх ямар ажлууд хийх вэ?

-Засгийн газар Улаанбаатар хотын асуудалд онцгой анхаарч, шуурхай штаб байгуулан дэд бүтцийн төслүүдийг хурдасгахаар ажиллаж байгааг ярицлагын эхэнд хэлсэн шүү дээ. Мөн бүтээн байгуулалтын ажлууд дээр хувийн хэвшлийг татан оролцуулах зорилгоор Ерөнхий сайдын санаачилгаар Аж ахуйннэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, татварын буцаалт олгохоор болсон нь бүтээн байгуулалтын ажлуудын үйл явцыг эрчимжүүлэхэд эергээр нөлөөлнө. 

Үүнээс гадна өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод гарсан хот төлөвлөлтийн алдааг бид бага багаар засч залруулах шаардлагатай. Тухайлбал, иргэд автомашинаас татгалзаж явган алхах, дугуй унах замыг стандартын дагуу барьдаг байхаар төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Энэ онд “20 минутын хот” Үндэсний хорооноос хамгийн багадаа явган замын 20 км трасс барихаар зураг төслийн тендер удахгүй зарлах гэж байна. Мөн хотод байгаа түгжрэл үүсгэгч 10 гол уулзвар, гарцууд дээр нүхэн эсвэл давхар зам барьж, хөдөлгөөний урсгалыг чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК -ИЙН ТЭСРЭХ МАТЕРИАЛ АЧСАН МАШИН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАЖЭЭ 4 цагийн өмнө
"ӨСВӨР НАСНЫ ОХИДЫГ ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТААС АНГИД, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРАЛЦАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖИШИГ СУРГУУЛИУДЫГ СОНГОЛОО 4 цагийн өмнө
Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна 4 цагийн өмнө
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 5 цагийн өмнө
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай 5 цагийн өмнө
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа 6 цагийн өмнө
НУУРЫН ТОЛИО, ГОЛ МӨРНИЙ НИЙТ УРТЫН ДАГУУД МӨСНИЙ ЗУЗААН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙНА 7 цагийн өмнө
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо 7 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа 7 цагийн өмнө
Э.БАТШУГАР:ТӨРИЙН НИЙТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 77 ХУВЬ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЭЭД БАЙНА 8 цагийн өмнө
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө 11 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ 12 цагийн өмнө
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Уламжлалт сар шинийн баярыг угтан “Ёс заншил ба цагаан сар” үйл ажиллагаа болно 13 цагийн өмнө
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай Өчигдөр
2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна Өчигдөр
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО Өчигдөр