БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН БҮТЭЭМЖ, ИЛ ТОД БАЙДАЛ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.


Тус хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компани хариуцлага, эрх, үүргийн хувьд улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх, үр ашигтай байх, хараат бус хөндлөнгийн хяналттай байх, компанийн үйл ажиллагаа ил тод байх, компани төр, эсхүл орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх зарчмыг тусгажээ.


Түүнчлэн, төр, орон нутаг эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой салбарт компани үүсгэн байгуулах боломжгүй болно. Ингэснээр хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах зэргийг тусгасан байна.


Хуулийн төсөл батлагдсанаар төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Мөн хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно гэдгийг хуулийн төсөл санаачлагчид тодотгов. Түүнчлэн, компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13