БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ФИДИК”-ийн жишиг гэрээг барилгын салбарт нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа


Монгол Улсын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт богино, дунд, урт хугацаанд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох уг төсөл хөтөлбөрүүдэд барилгын салбарынхан хэрхэн оролцох талаар гишүүн байгууллагуудын саналыг сонсох уулзалт хэлэлцүүлэг /2024.12.18/ зохион байгууллаа. Тус уулзалтад “Монголын Үндэсний Барилгын Ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх, “Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, “Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн захирал У.Баатар болон “Монголын үндэсний барилгын ассоциаци” ТББ-ын гишүүн байгууллагын төлөөллүүд биечилж болон цахимаар оролцсон юм.

Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат “Мега төслүүд ба өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн захирал У.Баатар “Түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй төслүүдийн ач холбогдол”-ын талаар танилцууллаа. Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат “Улаанбаатар метро төсөл манай хотын “амь” нь болох ёстой. Улаанбаатар хот орчин үеийн метрополис хотуудын нэг болж Монгол хүний амьдралын хэв маягийг цоо шинэ түвшинд аваачна гэж харж байгаа” хэмээв.

“Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн захирал У.Баатар “Түгжрэлийг бууруулах 6 багц төсөл хэрэгжүүлнэ. Мега төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж, суурь судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын ажлууд гараанаас гарч буй”-г дурьдав. Түүнчлэн стратегийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ олон улсын жишигт нийцсэн, бүх талын нөлөөллийг тооцсон Олон Улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ны жишиг гэрээнүүдийг сонгон барилгын салбарт нэвтрүүлж хэрэгжүүлэх нь барилгын компаниудад томоохон өөрчлөлт авчирна” гэдгийг онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд ФИДИК-ийн жишиг гэрээг нутагшуулах, барилгын салбарт хэрэгжүүлэх санал боловсруулахад хамтран ажиллахаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН” УТҮГ, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 11 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 42 минутын өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 1 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 5 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 6 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 6 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 7 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 23 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр