БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ


Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэний эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэний шүүхийн ачааллыг зохистой болгох, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шүүгчид, өмгөөлөгчид, хуульчдын төлөөллийг оролцуулан байгуулсан Ажлын хэсгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны зохицуулалтад хийсэн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланд үндэслэн дараах асуудлыг тусган боловсруулжээ.

 -Монгол Улсад анх удаа 2024 онд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулж, тус хялбар ажиллагааны шүүх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй буюу тухайн үед 15.8 сая төгрөгөөс доош мөнгөн хөрөнгө гаргуулах иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэдэг болсон. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга байхад нэг шүүгчид 619 хэрэг ногдож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдсэнээр нэг шүүгчид ногдох хэргийн тоо 619-өөс 1,456 болж шүүхийн ачаалал 2.5 дахин өссөн байна. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг гэж тогтоосноос 4.3 дахин их болсон байна.

 Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрд энэ ачаалал улам нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас хялбар ажиллагааны шүүхийн харьяаллын хэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааралгүйгээр тогтмол мөнгөн дүнгээр тогтоон хуульчлах шаардлагатай гэж үзэж, одоогийн босгоор үлдээж, 15.840.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй хэргийг тусгайлсан журмаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгалаа.

 Хялбар ажиллагааны шүүх нь бага үнийн дүнтэй хэргийг 45 хоногийн дотор хурдан шуурхай шийдвэрлэж, давж заалдах шатны журмаар хянуулах боломжтой байхаар хуульд зохицуулсан боловч хялбар ажиллагааны шүүх харьяаллын бус хэргийг хүлээн авсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар иргэн дахин шинээр харьяаллын дагуу шүүхэд хандах шаардлагатай болдог байна. Энэ нь иргэдэд цаг хугацаа, зардал зэрэг нэмэлт дарамт учруулж байгаагын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, улмаар иргэдийн шүүхэд хандах, эрхээ хамгаалуулах боломж ноцтой зөрчигдөхөд хүрч байгаа хүндрэл үүссэн байна.

 Иймд энэхүү зохицуулалтыг өөрчилж, шүүх харьяаллын бус хэргийг хүлээн авсан тохиолдолд харьяалах ердийн шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.

 Түүнчлэн, шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх ажиллагааг цахимжуулж, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлага зайлшгүй үүссэн байна. Өнөөдөр Монгол шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд жилд ойролцоогоор 300 сая төгрөг зарцуулдаг боловч 85 орчим хувьд нь гардуулалт амжилтгүй байна. Харин шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлэхэд гүйцэтгэл 85 орчим хувьтай байгаа ч зургаан дүүрэгт тус бүр нэг бичиг хүргэгч ажиллаж байгаа нь хангалтгүй байна.

 Иймээс мэдэгдэх хуудсыг хаягаар хүргүүлэх, үндэсний цахим шуудан болон бусад цахим хэлбэрээр хүргүүлэх, цахим хүргэлт амжилтгүй болсон тохиолдолд шүүхийн албан ёсны цахим хуудсаар хүргүүлсэн талаар нийтэд мэдээлэх, тодорхой хугацаа өнгөрсний дараа мэдэгдэх хуудсыг хүргүүлсэнд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх зохицуулалтыг энэ хуулийн төслөөр бий болгож байна.

 Энэ хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн ачааллыг зохистой түвшинд барих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай болгох, улмаар иргэдийн шүүхэд хандах болон шударга шүүхээр шүүлгэх эрхийг бодитоор хангах боломж бүрдэнэ.

 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя Өчигдөр
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа Өчигдөр
Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна Өчигдөр
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/10/15
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ 2026/10/15
Гадаад улсын 3 иргэн Монгол Улсын иргэний биед халдаж, гэмтэл учруулжээ 2026/10/15
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо 2026/10/15
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/15
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ 2026/10/15
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой 2026/10/15
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/15
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 2026/10/14
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 2026/10/14
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 2026/10/14
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/10/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 2026/10/14
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 2026/10/13