Тийболлын Азийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн 8 дугаар сарын 22-ноос 24-ны өдрүүдэд Япон Улсын Токушима мужид зохион байгуулагдсан. Зургаан орны 28 багийн тамирчид өрсөлдсөн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “PEAK” баг алтан медаль хүртэж, Азийн аваргын цомын эзэн болсон юм.
Эх орныхоо нэрийг гаргаж, бахдам амжилт үзүүлсэн авьяаслаг хүүхдүүдийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Тийболлын спорт нь хүүхдийг багаар ажиллах ур чадвар сургаж, харилцаа, сахилга бат, ёс зүйг төлөвшүүлдэг гэдгээрээ онцлогтой. Тиймээс хүүхдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй тийболлын спортоор хичээллэх боломж олгох үүднээс олон төрлийн арга хэмжээнүүдийг Баянзүрх дүүргийн удирдлагууд, нийслэлийн төлөөлөгч нартай хамтран зохион байгуулж байна.