БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Парламентын мэтгэлцээний УАШТ-д “Монад” баг тэргүүллээ


Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулсан Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн  (2024.12.23) дүнгээ гаргалаа. “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд энэ сарын 21-23-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд 10 их, дээд сургуулийн мэтгэлцээний клубуудын 36 баг шалгаран өрсөлдөж, дөрвөн тойргийн мэтгэлцээн хийснээс Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн Бест клубын “Монад” баг, тус сургуулийн Хууль зүйн сургуулийн Беркли клубын “Дайралцаан” баг тунаж, эцсийн шатанд өрсөлдөв. 

Иргэд тайван жагсаал, цуглаан хийхдээ төрд урьдчилан мэдэгдэх нь буруу гэсэн шийдлийг хамгаалж, няцаасан эцсийн шатны мэтгэлцээн ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн 2, 3 дугаар ангийн оюутан О.Энхжин, О.Гантулга нар Засгийн газрыг төлөөлж, тайван жагсаал, цуглаан хийхээ иргэд төрд мэдэгдэх нь буруу гэх байр суурийг хамгаалсан бол Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар ангийн оюутан Б.Хонгорзул, Б.Ариунзаяа нарын “Дайралцаан” баг сөрөг хүчин болж энэхүү “буруу” гэсэн шийдлийг няцааж мэтгэлцэв. Өөр өөрсдийн үзэл санаа, үндэслэл, нотолгоог жишээ баримт, олон улсын чиг хандлага, шинжлэх ухааны судалгаатайгаар баталсан ширүүн мэтгэлцээнд Засгийн газрыг төлөөлсөн “Монад” баг ялж, Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний аварга боллоо.

Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээний шагналыг Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимын анхны болон хоёр дахь тэргүүн Б.Пүрэвсүрэн, С.Жаргалсайхан тэргүүтэй парламентын мэтгэлцээний үе үеийн аваргууд, шүүгчид гардуулав. Тэмцээнийг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд тус тэмцээн өрнөж, Үндсэн хуульт ёсны тухай өргөн хүрээний сэдвийг хөндсөнөөрөө онцлог болсныг дурдаад, тэмцээнд оролцохын тулд оюутан залуус их зүйлийг судалж, сурч, мэдснийг дурдав. Үүний зэрэгцээ өөрсдийн болон өрөөлийн нотолгоог харьцуулан дүгнэх, шүүн тунгаах, олон талаар эргэцүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээнд суралцах боломжтой байдгийг чухалчлан өгүүлсэн юм. Тэрбээр, парламентын мэтгэлцээний төрөл зүйл, дэг соёлыг цаашид улам хөгжүүлэх, англи хэлээрх мэтгэлцээнийг өрнүүлж үндэсний багуудаа олон улсын тэмцээнд бэлтгэн, дэлхийн дэвжээнд өрсөлдөх цаг болсныг дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12