БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Цэнгүүн: Хятадын дарангуйлал тогтоно гэж айдаст автуулж, төсөл гацаадаг жишиг байсаар байна


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор намын бүлгийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг энэ сарын 19-ний өдөр өргөн барьсан. Гэвч хуулийн төслөө татан авч буй тухайгаа хууль санаачлагчид өнөөдөр мэдээлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр асуудлыг бодит байдлаас нь холдуулаад “Хятадын дарангуйлал ирэх гэж байна” гэх мэт гүтгэлэг тарааж, олон нийтийг турхирах нөхцөл үүсгэж буй нь байж боломгүй үйлдэл юм. Цахилгаан станц барих юм бол Монголд China town бий болно гэж дайрсаар байгаад энэ төслүүдээ гацааж байсан. Харийн дарангуйлал орж ирэх гээд байна гэх айдаст автуулж байгаад төслөө гацаадаг жишиг байсаар байна. Ингэж гацаасан хүмүүс өнөөдөр ч Төрийн ордонд, УИХ-д бий.

Бид попролоор улсаа удирдуулаад байж болохгүй. Монгол Улс хөгжих ёстой, том төслүүд урагшлах ёстой. Монголд бодит нөхцөл байдлыг хэлэхээс, дуугарахаас айхаа байсан эрүүл ухаантай хүмүүс олон байдаг. Бид реформуудаа зоригтойгоор хөдөлгөөд явна” гэлээ.


17
angry
1
care
3
haha
7
liked
3
love
6
sad
2
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12