БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүслээ

Admin
9 цагийн өмнө

УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн /2024.12.20/ Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмын төслийг хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоолоор батлууллаа. 

Ийнхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль, баталсан журмын дагуу газрын хэвлийн баялгийг Монгол Улсын нийт иргэд эзэмших бодит боломж бүрдэж, өнөөдрөөс эхлэн иргэн бүрээр Хуримтлалын нэрийн дансны бүртгэл үүсгэж E-Mongolia цахим платформоор харах боломжийг бүрдүүллээ. 

Ингэснээр өнөөдөр Монгол Улсын 3.5 сая иргэн Хуримтлалын нэрийн данстай болж, иргэн бүрт 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ. 

Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. 

Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллаж байгаад Японы талд талархаж буйгаа уламжиллаа 3 цагийн өмнө
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс 5 цагийн өмнө
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ 5 цагийн өмнө
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно 5 цагийн өмнө
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно 10 цагийн өмнө
УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС ТОДОРХОЙЛОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 11 цагийн өмнө
Э.БАТШУГАР: COP-17-ЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА 11 цагийн өмнө
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ПАВИЛЬОН НОГООН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 12 цагийн өмнө
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно 13 цагийн өмнө
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
ДАЯН ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГУРВАН ТУНХАГЛАЛ ГАРГАЖ, COP17-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРИЛАА Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 1,000,000 ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна Өчигдөр
“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо Өчигдөр
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17) ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 59 ДУУДЛАГААР 21 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр