БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ИМАРТ ДРАГОН САЛБАР 12 ДУГААР САРЫН 20–НЫ ӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ


Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’-д Имарт тав дахь салбарынхаа үүд хаалгыг нээж үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо. Нийслэл хотын хүн амын 12% нь Сонгинохайрхан дүүрэгт төвлөрөн суурьшдаг бөгөөд тус төв нь 17 аймаг 240 гаруй сум руу хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлж байна.  Өдөрт дунджаар 3000~5000 мян.хүн үйлчилгээ авч байна. Шинэ Улаанбаатар Баруун Терминал нь 30,000 м.кв талбай бүхий 6-н давхар худалдаа, үзвэр, үйлчилгээний танхимтай бөгөөд энэхүү шинэ терминал ашиглалтад орсноор баруун аймгийн зорчигчид болон СХД-ийн иргэд дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтад бүх төрлийн худалдаа, үзвэр, үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Имарт Драгон салбар нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад зориулан Имартын нэрийн бүхий л брэнд бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлж шинэчилсэн зохион байгуулалттай,  тав тухтай орчинг бүрдүүлэхийг зорьжээ. NO BRAND Брэнд, сурталчилгааны зардал шингээгүй хямд үнэтэй хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүнээрээ хэдийнээ хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн ‘‘No Brand’’ зон цоо шинэ ‘‘lime yellow’’ өнгө төрхтэйгээр Имарт Драгон салбарт иржээ.

ӨДӨР БҮР ШИНЭ ИМАРТЫН НЭРИЙН ХООЛ

 

Имартын хамт олон зөвхөн Драгон салбарын хэрэглэгчдэдээ зориулж тусгайлан хөгжүүлсэн цоо шинэхэн бүтээгдэхүүн болох ‘‘Vivo pizza’’-г худалдаанд гаргасан байна.  Тус бүтээгдэхүүн нь баялаг орцтойгоос гадна авч яваад идэх боломжтой авсаархан савлагаатай ажээ.

АМТЛАХ БҮРД АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭР Маргарин агуулаагүй, цэвэр цөцгийн тосоор хийсэн франц бэйкериг та өдөр бүр шинээр нь авч амтлах бүрдээ аз жаргалыг мэдрээрэй.

ХӨЛДӨӨСӨН ХҮНС, ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮН




 

Их хотын завгүй амьдралын хэв маягтай үйлчлүүлэгчдэдээ зориулж бүх төрлийн хоолны хөлдүү бэлдэцүүдээс гадна тээвэрлэлтийн горим алдагдаагүй, чанарын баталгаатай далайн бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдаалж байна.

ГЭР АХУЙ, ЦАХИЛГААН БАРАА



 

Имартын шинэ салбараар зочилсноор шинэ хүнс, боловсруулсан хүнсний тасгаас гадна гэр ахуй, цахилгаан бараанаас авахуулаад гоо сайхан, бичиг хэрэг, хүүхдийн тоглоом зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийж болох ажээ. Имарт Драгон салбар нээгдсэнээр СХД-ийн иргэд болон ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’-аар үйлчлүүлж буй орон нутгийн үйлчлүүлэгчид нэг цэгээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөр бүр хямд үнээр авах боломжтой болжээ. Мөн зогсоолын асуудлыг бүрэн шийдвэрлэж 600 автомашины ил болон дулаан зогсоолыг байгуулсан тул үйлчлүүлэгчид тав тухтай үйлчлүүлж болох нь ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 4 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 4 цагийн өмнө
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно 4 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 20 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ Өчигдөр
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE Өчигдөр
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее Өчигдөр