БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг тусгалаа


Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1,330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлагдав. Төсвийн урсгал зардлыг бууруулсан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар нэмж тусгалаа.

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

  • Сургууль - 79 /39,670 хүүхдийн суудал/
  • Цэцэрлэг - 60 /9435 хүүхдийн ор/
  • Цогцолбор 6 /1680 хүүхдийн хүчин чадал/
  • Дотуур байр - 16
  • Спорт заал - 9
  • Их, дээд сургуулийн барилга - 4
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага - 4
  • Бусад – 4 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төсөвлөөд байна.

Түүнчлэн дотуур байрны хүүхдийн хоолны зардал ахлах ангид 4300 байсныг 6500 төгрөг, дунд болон бага ангид 4000 байсныг 6000 төгрөг болгон нэмэгдүүлэх төсвийг батлуулав.

Үдийн хоолны хувьд нэг хүүхдийн хоолны түүхий эд материалын зардал 1500 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр төсөвлөлөө. Мөн ирэх онд хоолны түүхий эд материалын ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, цаашлаад хүнсний хувьсгал болон шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчдын гараас чанарын шаардлага хангасан түүхий эдийг худалдан авах тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна.

Боловсролын зээлийн сангийн батлагдсан төсөвт багтаан хяналтын тоог нарийн тооцож тогтоох, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжих эх үүсвэрийг 30.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боллоо.

Ерөнхийлөгчийн хориг, төсвийн алдагдлыг бууруулах төсвийн тодотголтой холбоотойгоор анх батлагдсан дүнгээс багш, ажилчдын цалин болон нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлууд буураагүй.

Салбарын хэмжээнд 2025 оны батлагдсан төсөв анх өргөн барьсан төсвөөс 3.6 хувиар буурч байгаатай холбоотойгоор Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ, хувь хүнд чиглэсэн зардлууд болон боловсролын салбарын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээний зарим зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд уян хатан зохицуулалт хийн шийдвэрлэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12