БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг хүргэж байна


Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх 2025 оны нэгдүгээр сард баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох бол хоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх бол сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Хоёр дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас (цас) Завханы нутаг, Увсын ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Харин гуравдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА Өчигдөр
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА Өчигдөр
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО Өчигдөр
​COP17-гийн Цэнхэр бүс дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын хамтарсан павильон хаалтаа хийлээ Өчигдөр
БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав Өчигдөр
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/08/27
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа 2026/08/27
Ц.ИДЭРБАТ: АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 2026/08/27
АН: НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ 100 ШИЙДЛИЙГ АРДЧИЛСАН НАМ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ ГАРГАНА 2026/08/27
ХЯРУУ, ЦОЧИР ХҮЙТРЭЛТЭЭС УРГАЦАА ХАМГААЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ЭРТ ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 2026/08/27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ 2026/08/27
ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА 2026/08/27
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа 2026/08/27
ҮЙЛ ЯВДАЛ: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно 2026/08/27
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 2026/08/26