БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа сурагчдын өвлийн амралтыг төлөвлөсөн хугацаанаас урагшлуулах санал гаргасан байна


УИХ-ын гишүүн М.Нарантуяа- Нара нийслэлд агаарын бохирдол их энэ үед хүүхэд, багачуудын дунд ханиад томуу газар авч байна. Тиймээс сурагчдын өвлийн амралтыг төлөвлөсөн хугацаанаас урагшлуулах санал гаргаж, энэ саналаа тусгасан албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлж буйгаа өнөөдөр /2024.12.11/ мэдэгдлээ.Тэрбээр, Дунд сургуулийн амралтыг багадаа долоо хоногийн өмнө эхлүүлбэл эцэг, эхчүүд хүүхдээ хэсэг хугацаанд ч гэсэн хөдөө орон нутагт явуулах, цэвэр агаарт гаргана шүү дээ гэв. Боловсролын яамнаас гаргасан 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг дараах байдлаар гаргасан юм. 1-2-р ангийнхан: 

  • Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал 

3-5-р ангийнхан:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

6-9-р ангийнхан:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

10-12-р ангийнхан:

  • Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.

2
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ 2 цагийн өмнө
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
ИМАРТ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН 21-Т ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ 3 цагийн өмнө
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ 3 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ 4 цагийн өмнө
Д.Сумьяабазар: Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш 6 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 16 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 7 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна 9 цагийн өмнө
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна 2026/06/12
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/06/12
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 2026/06/12
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа 2026/06/12
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 2026/06/12
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” 2026/06/12
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина 2026/06/12