БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Хүний эрхийн өдрийн мэндчилгээ


Хүний эрх гэдэг нь зөвхөн тунхаг үг, эсвэл үүргээ умартаж, эрхээ шаарддаг иргэний эрх бус харин хариуцлага, ёс зүй, хүлээсэн үүргээ биелүүлэхээс эхэлдэг гэдгийг бид ухамсарлах учиртай.

Өнөөдөр дэлхий нийт Хүний эрхийн өдрийг чухалчлан тэмдэглэж байна. Энэ өдөр бол иргэн бүрийн үндсэн эрх, эрх чөлөө, нэр төрийг хамгаалах, тэдгээрийг хүндэтгэх нь ардчилсан нийгмийн хөгжил, шударга ёсны үндэс гэдгийг сануулахын зэрэгцээ үүрэг хариуцлагыг давхар сануулдаг чухал өдөр билээ.

Иргэн хүний хувьд бид өөрийн эрхээ эдлэх нь бусдын эрхийг хүндэтгэх, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх зүй ёсны шаардлага гэдгийг ойлгох нь чухал.

Зөвхөн эрхээ эдэлж, шаардахаас гадна үүрэг хариуцлагаа биклүүлэх нь хүмүүс хоорондын харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгоод зогсохгүй нийгэмд эв нэгдэл, илүү итгэлцлийг бий болгож байдаг

Монгол Улс хүний эрхийг хамгаалах, иргэдийн эрх чөлөө, тэгш байдлыг хангах чиглэлээр бодлогын олон чухал алхам хийж, олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэн бүрийн үүргээ ухаммарласан оролцоо, хичээл зүтгэл хүний эрхийг бодит амьдралд нийцүүлэг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.

Иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлснээр бид нийтээрээ хүний эрхийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадна. Эрхээ эдлэх нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг гэдэг энэхүү зарчмыг ажил амьдралдаа хэвшүүлснээр бид эв эетэй, тэгш эрх, шударга ёс дэлгэрсэн нийгмийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Хүний эрхийн өдрийг тохиолдуулан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сэтгэл тэнүүн амьдралыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12