БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 2025 оны төсвийг хүчингүй болгох зөвлөмж хүргүүлжээ


УИХ-аас баталсан 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, мөн УИХ хоригийг хүлээн авч баталсан хуулиа хүчингүй болгосноор Засгийн газар дахин ирэх оны төсвийн төслийг өргөн барих шаардлага үүссэн. Гэтэл энэ үед нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн хуулийн төслийг баталсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн тул баталсан төсвөө хүчингүй болгох зөвлөмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт хүргүүлсэн байна. Мөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж 2025 оны төсвөө баталсан тул зөрчлийг арилгах зөвлөмжийг хүргүүлжээ.

Сануулахад, УИХ-аар өчигдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод хүргүүлээд байгаа юм.

Хуульд зааснаар УИХ-аар жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах ёстой. Үүний дараа Ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхэд хяналт тавьж, “шалгадаг”.  Асуудалтай байвал хориг тавьдаг. 2025 оны төсвийн хууль нь зарлага өндөртэйгээс алдагдал их, бас бус хуулийн зөрчил үүссэн байсан тул Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан.

УИХ 2025 оны төсөвт тавьсан хоригийг хүлээн авч байх үед нийслэл 2025 оны төсвийн хуулиа баталсан нь эргээд зөрчил үүсгэн, дахин хуралдаж төсвөө хүчингүй болгохоос гадна мөн л 2025 оны төсвийн хуулиа дахин хэлэлцэх хуулийн шаардлага үүсээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 12 цагийн өмнө
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 13 цагийн өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 15 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 16 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 19 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 21 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 21 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 22 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр