БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улс модон барилдааны дэлхийн аваргатай болов


Модон барилдаан буюу Мас-Рестлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын 26 тамирчин оролцож, 1 алт, 3 мөнгө, 9 хүрэл, нийт 13 медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Тэмцээнд Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо энэ оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдүүдэд болов. Тэмцээний өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жингийн зэрэг 23 ангилалд 39 орны 265 тамирчин өрсөлджээ.

Эрэгтэйчүүдийн 80 кг-ийн жинд Улаанбаатар хотын харьяат, 20 настай тамирчин У.Нарантогтох Киргизийн тамирчинтай өрсөлдөж, 2:0 онооны харьцаагаар ялж, алтан медаль хүртсэн байна. Модон барилдаан буюу Мас-Рестлингийн спортоор Монгол Улсаас анх удаа алтан медаль хүртэж буйгаагаа онцлог юм.

Манай улсын тамирчид нийт 1 алт, 3 мөнгө, 9 хүрэл, нийт 13 медаль хүртсэн амжилт үзүүлж багийн дүнгээр 3-т эрэмбэлэгдэж хүрэл цомын эзэд болжээ. Мөн Модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 онд эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ.

Мас-рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Сахагаас эхлэлтэй бөгөөд бие бялдар, оюун санааны бэлтгэлийн бэлгэдэл спорт аж. Энэхүү спорт нь хүүхэд, залуучуудад хүмүүжил, төлөвшил,  бие бялдар, оюун санааны боловсрол олгох олон талын ач холбогдолтой юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 20 минутын өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 3 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 5 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 5 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 5 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 21 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE Өчигдөр
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ Өчигдөр