БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Жавхлан: Төсвийн шинэ төсөл өмнөхөөс 5.3 их наяд төгрөгийн зөрүүтэй


Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсөв өргөн барьсантай холбогдуулж дараах мэдээллийг өглөө. 

УИХ тогтоол гаргаж, энэ сарын 10-ны дотор 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барих үүргийг Засгийн газарт өгсөн. Анх есдүгээр сарын 1-нд энэ төслийг өргөн барьж, хүртээмжтэй хэлэлцүүлгүүд өрнөсөн.

Ерөнхийлөгч эдгээр хэлэлцүүлгийг анхааралтай ажиглаж, олон нийтийн шаардлагад үндэслэн төсвийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авсан тул төслийг дахин боловсрууллаа.Хоригт дурдсан шаардлагуудыг хангасан төсөл боловсруулав. Шинэ төсөл өмнөхөөс 5.3 их наяд төгрөгийн зөрүүтэй. Үүний 1.7 нь томоохон бүтээн байгуулалтын ажлууд. 3.5 их наяд нь урсгал зардлын өөрчлөлт юм. Урсгал зардал бүрийн цаана хууль, тогтоомж, үйл ажиллагаанууд бий. Цоо шинээр зохиосон, хиймлээр тавьсан зардал нэг ч байдаггүй.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын төсөв хамгийн өндөр өсөлттэй байна. 921 тэрбум төгрөгийн урсгал зардал бүр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилготой юм. Тэтгэврийг инфляцтай уялдуулан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмнэ. Үүнд 300 тэрбум төгрөг нэмэлтээр хэрэгтэй.Жил бүр нэмж байхыг хуульд оруулсан тул дахин энэ асуудлыг хөндөх шаардлагагүй болсон. Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр авагчийн тоо өссөн. Энэ зөрүүний улмаас 197 тэрбум төгрөгөөр зардал өссөн.

18 нас хүрсэн хүүхдүүд болон шинээр төрсөн хүүхдийн зөрүү жил бүр 40 мянга байдаг. Энэ хэрээр хүүхдийн мөнгөний зардал өснө. Төрийн албан хаагчдын цалинг мөн ирэх онд 6 хувиар нэмнэ. Гэхдээ энэ нь хуулийн заалт биш тул хэзээнээс хэрэгжүүлэхийг Засгийн газар шийдэх тул 2025.09.01-нээс нэмнэ. Үүнд 438 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр нийт цалингийн сан 7 их наяд төгрөгт хүрсэн.

Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал 44 тэрбум төгрөг. Эрчим хүчний үнийг өнгөрсөн сарын 15-наас нэмсэн. Иймд 170 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарна.

Боловсролын салбар өндөр дүн бүхий зардалтай байдаг.215 мянган төрийн албан хаагчийн 80 мянга нь боловсролын салбарт ажилладаг. ХХААХҮЯ-ны энэ оны төсвийн дүн өндөр байна. Цагаан алт, Хүнсний хувьсгал, Шинэ хоршоо гээд  гурван том хөтөлбөр хэрэгжүүлнэ.           Төсвийн зардлыг цаашид өсгөхгүй байя гэвэл олон хуулийг өөрчлөх шаардлагатай болно. Хууль батлуулах гэж лобби хийж, зөндөө юм болдог. Үүний уршгаар зардал өссөөр байна."Төр хариуцна" гэсэн зардлууд их байна. Төрийн албан хаагчид 5 жил тутамд 6 сарын нэмэгдэл авдаг. Харин боловсролын салбарт энэ хугацаа 3 жил байдаг. Анх Засгийн газар 5 жил гэж хуулийн төсөлд бичсэн ч УИХ гурван жил болгосон гэв.             


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12