БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.Мөнхсайхан: Жортой, жоргүй эмийн мэдээллийг emiinjor.mn сайтаас авах боломжтой


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудлыг танилцуулсан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн онд Эм, эмнэлгийн тухай хууль батлагдаж аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх болсонтой холбоотойгоор ард иргэдэд хүндрэл чирэгдэл учирч байгаа мэдээллүүд 11-11 төвд ирсэн. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдаа ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар танилцуулгыг хийлээ. Жортой, жоргүй эмд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хуучин жортой авах ёстой эмийг жоргүй авдаг байсан нь иргэдэд хүндрэл учруулж байгаа. Тиймээс жортой, жоргүй эмийн мэдээллийг emiinjor.mn сайтаас авах боломжтой. Жоргүй олгох эмүүдийг хэрвээ авч чадахгүй байгаа тохиолдолд 119 дугаарт холбогдон жоргүй авах эмийн талаарх мэдээллээр хангахаар ажиллаж байна. Нөгөө талдаа ижил найрлага бүтэцтэй эмүүд жортой, жоргүй олгох асуудал үйлдвэрлэгчээсээ шалтгаалж байсан. Үүнийг шийдэхэд 172 төрлийн эмийг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж бүгдийг нь жоргүй олгох тогтолцоог бий болгосон. Цахим жорын асуудал дээр иргэд эмийн сангаас эмээ авахдаа нэг эмээ авчихаад нөгөө эмээ авч чадахгүй гэх мэт хүндрэлүүд учирч байсан. 

Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар цахим жорыг бий болгохоор ажиллаж, ЭМД-аар хөнгөлөлттэй олгох эмийг цахимаар олгож байсан. Үүнийг 1400 эмийн сангаар олгож байсан бол үлдсэн 1100 эмийн санд цахим жорыг нэвтрүүлэх бүх эмийг жороор бүх эмч нар бичдэг болох тогтолцоог наймдугаар сараас хойш хэрэгжээд эхний шатны үр дүнгүүд гараад эхэлсэн. Цаашдаа эмнэлэгт үзүүлээд эмчээсээ жороо цахимаар бичүүлж аваад дуртай эмийн сангаасаа кодоо хэлээд цахимаар эмээ авах боломжууд бүрдсэн. Нэг талаасаа цахим жор үйлчлүүлэгчдэд ээлтэй болж байгаа. Нөгөө талаасаа иргэд эмийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний стандарт, эмийн харилцан үйлчлэл зэрэг дээр томоохон өөрчлөлт гарах бодлого юм. 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн боловч улсын хэмжээнд системд ороогүй байсан учраас үе шаттайгаар хэрэгжээд явна. Үүний эхлэл тавигдсан.   

СЭМҮТ-ийн тулгамдсан гол асуудлын нэг нь нэгдсэн халаалтын системд холбогдоогүй. Өөрсдөө зуухаа галлаж халаалтаа авдаг. Ирэх онд эрчим хүчний салбартай төв халаалтын шугам татах ямар бололцоо байна ярилцана. Цахилгаан станцын нөөцийн хувьд боломж байгаа гэдэг тооцоолол эхний ээлжид гарсан. Гол нь энэ шугамыг татах эх үүсвэр, төсвийг бид ярилцаад явж байгаа гэв


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 7 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 16 минутын өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 52 минутын өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 4 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 5 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 23 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 2026/10/06
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 2026/10/06