БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ, ИТАЛИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГҮҮД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ АГУУЛГААР ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ


Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, дэд дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр (2024.10.31) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Никола Карэ, ирэх оны төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед цаг гарган уулзсанд талархал илэрхийлээд, Итали-Монголын парламентын бүлгийн даргын хувиар хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх санал, санаачилгуудаас онцлов.

УИХ-ын гишүүн А.Ундраа, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг шинэ агуулгаар өргөжүүлэхэд хоёр улсын парламентын бүлгүүд идэвх, санаачилгаар манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр орон газарзүйн байршлын хувьд хол хэдий ч хүний эрх, ардчиллын нэгдмэл үнэт зүйлстэй тул оюун санааны хөршүүд мөн гэж тодотгоод эдийн засаг, бизнесийн салбарын харилцан өгөөж бүхий боломжуудаас дурдлаа. Түүнчлэн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, барилга бүтээн байгуулалт зэрэг салбаруудад туршлага судлан, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уламжлав. Уулзалтын үеэр БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, хоёр улсын хооронд бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг тодотгоод ялангуяа ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээ өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэсэн юм. Түүнчлэн талууд агаарын бохирдлыг бууруулах сайн туршлагуудын талаар санал солилцож, ногоон орон сууц, ногоон барилгын стандартыг хэвшүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд цаашид хамтран ажиллахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12