БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Мал, амьтны өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулна


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашбер болон албаны бусад хүмүүсийг  хүлээн авч уулзлаа.


 Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн онд манай улсад тохиолдсон зудын хүндрэлийг давахад тусламж дэмжлэг үзүүлсэнд гүн талархалтай байгааг онцлоод цаашид мал аж ахуй салбар, бүсчилсэн хөгжил бодлого, Улсын онцгой комиссын асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь манай улсад жижиг дунд үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын шинэчлэл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Онцолбол мал, амьтны өвчнийг оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тэр дундаа мал, амьтны гаралтай өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна. Мөн Улсын онцгой байдлын албан хаагчдыг чадавхжуулах төслийг гүйцэтгэж байгаа юм. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад хамтарч ажиллахаар санал солилцов. Гамшгийн эрсдэлийг бууруулахад онцгой байдал, холбогдох албан байгууллагаас гадна төр засаг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.


Уулзалтын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашберн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо хөдөлгөөн” төслийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашлаад энэ өвлийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12