БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ЫН ЖАГСААЛТЫН ГИШҮҮДДЭЭ НАМ НЬ ЯАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ ?


Жагсаалтаар УИХ-д орсон гишүүдийн хувьд хэцүүхэн долоо хоног болж өнгөрлөө. Хамгийн сүүлийн сенсацаас эхэлбэл жагсаалтын гишүүн Нарантуяа буюу Нарагийн хувьд улс төрийн амьдрал нь тунчиг адармаатай үргэлжилж харагдана.


 Цахим хаягаараа бараа сурталчлан, УИХ-ын даргын зөвшөөрөлгүй гадаадад зугаалсан, чуулганы хурал 1 удаа тасалсан гээд л шинэхэн байгуулагдсан УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо нойрноосоо гэнэт сэрэв үү гэлтэй гайхалтай шуурхай ажиллаж биднийг гайхшируулсан. Тус шуугиан намдаж шүлс нь дөнгөж хатав уу гэтэл дахин нэг шуугиан тарьлаа. 

Хуруугаа уншуулчхаад хурлаа өрөөнөөсөө үзэж суугаа эрхэм гишүүдийн чихийг хатуухан татаад зогсохгүй намын даргаа ч мартсангүй. Уг үйлдэлд Батбаатар дарга нь гоморхож тунив уу эсвэл хорхойтой араандаа зуучхав уу амралтын өдрөөр ИЗНН-ын Үндэсний хороо дүрмийн бусаар яаралтай хуралдаж ирц дутуу хэдий ч дэд даргын суудлаа яаран яаран буцаан авлаа. Ганц Нарагийн бус бусад 8 дэд даргаа ч хоморголон огцруулжээ.

 Жагсаалтын ачаар улс төрд дөнгөж хөл тавьж буй Нара гишүүний хувьд алдаа оноо бий ч, авах дэмжих юм ч байна.

 Төр түшилцэх төрийн түшээ болсноосоо хойш хойш эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эхлээд гишүүдийн ирцийн асуудал мөн намын даргынхаа санхүүгийн тайланг нэхэх гээд түүнд буруу дугарсан үг уул нь тун цөөн мэт. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэг шиг ах дүүгийн нам болсон ИЗНН-ын дарга нь дэд даргадаа гомдвол өлхөн огцруулж чаддаг юм байна. 

Харин дахиад дургүйг нь хүргэвэл намын дэд даргаа буцаан авсан шигээ УИХ дахь “жагсаалтын” гишүүнээ эргүүлэн татаж чадах уу? 

Харамсалтай нь жагсаалтын гишүүнийг улс төрийн нам эвслүүд нь эгүүлэн татах хуулийн заалт байхгүй. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж ёс зүйгүй болон хариуцлага алдсан гишүүдийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах хуулийг С.Эрдэнэ 2019 онд УИХ-ын гишүүн байхдаа санаачлан өргөн барьж байжээ. Гэвч батлагдаагүй.

Хэрэв энэ хуулийг дэмжиж хэрэгжүүлсэн бол хурдан түргэн ам хэлтэй Нара болон оюутнуудыг хөдөө, хотоор нь ялгаварладаг, хүний эрхийн мэдрэмжгүй Саранчулуун гээд улс төрд дөнгөж хөлд тавьсан жагсаалтын гишүүдээс эхлээд ганц ч жил бололгүй дараагийн хүндээ УИХ-ын эрхэм гишүүний суудлаа эгүүлэн өгөх хүмүүс энэ парламентад хэд хэд бий.

Дэлгэрэнгүй видеог 

https://fb.watch/vm_eP1xi9Y/

 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12