БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс: Үндэсний номын сан хөмрөг бол Монголын ард түмний хараат бус байдлын илэрхийлэл


Vонгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй Сенатын гишүүд 2024 оны 10 дугаар сарын 16-19-нд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. Зочид төлөөлөгчид өнөөдөр /2024.10.18/ Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд зочилж, Монголын оюуны өв, хосгүй ховор бүтээлүүдтэй танилцлаа.

Уг арга хэмжээний үеэр Сенатын танхимын Ерөнхийлөгч, хатагтай Сюзан Лаянс “Монгол их сайхан, ардчилсан орон юм. Үндэсний номын сан хөмрөг бол Монголын ард түмний бие даасан, хараат бус байдлын илэрхийлэл гэж бодож байна. Энэ олон жилийн түүх, соёлтой танилцлаа. Биднийг нээлттэй, халуун дотноор хүлээн авсан Монголын парламентын гишүүдэд баярлалаа. Сонгуулийн шинэ тогтолцоогоор бүрэлдсэн УИХ Монгол Улсын хөгжилд том дэвшлийг авчрахын төлөө идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Австралийн Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд зочид Австралийн Холбооны Улсаас орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжин хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй номын сан” төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Австралийн Элчин Сайдын Яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 2022-2023 онд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 21 аймаг, нийслэлийн нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулж, Австралийн нийтийн номын сангийн сайн туршлагыг нэвтрүүлжээ. Номын сангийн 800 гаруй мэргэжилтнийг чадавхжуулан, үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол, мэдээллийн шилдэг бүтээлүүдээр хүүхдийн номын санг баяжуулсан байна.

Үндэсний номын сангийн дэргэдэх сан хөмрөгт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгал, гар бичмэл, бар хэвлэл зэрэг хадгалагддаг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12