БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР


Өнөөдөр буюу 10-р сарын 16-н бол Дэлхийн Хүнсний Өдөр.

Дэлхийн Хүнсний Өдрийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын байгуулагдсан өдөр давхцуулан тэмдэглэдэг бөгөөд энэ өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилготой юм.

“Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн төлөв байдлын 2024 оны дэлхийн тайлан”-д дурдсанаар өнөөдөр дэлхийн 730 сая гаруй хүн өлсгөлөнд байж, 5-аас доош насны нийт хүүхдийн 22.3% нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй өсөлтийн хоцролттой буюу нас чацуутнуудаасаа намхан, 6.8% нь тураалтай, дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 1.3% хоол тэжээлийн архаг дутагдалд нэрвэгдсэн, 1.6 тэрбум эмэгтэйчүүд, хүүхдүүд хоол хүнсээр авах шаардлагатай нэг эсвэл хэд хэдэн амин дэм, эрдсийн дутагдалтай байна.

2.8 тэрбум хүн зохистой хоол хүнсээр хангагдах санхүүгийн чадавх муутайн улмаас хоол хүнсний наад захын хэрэгцээгээ л хангах төдий эрүүл биш хямд хоол хүнсийг сонгохоос өөр аргагүй байна гэжээ.

Санхүүгийн боломжтой ч зохистой хооллолтын талаарх хангалттай мэдлэг, мэдээлэлгүй байдал нь зарим хүмүүсийг хоол тэжээлийн тэнцвэр алдагдсан зохисгүй хооллолтой амьдралын хэвшилд хүргэж, илүүдэл жин, таргалалтыг нэмэгдүүлснээр зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар нэмэгдэх шалтгаан болж байна. Насанд хүрсэн 2.5 тэрбум хүн, 5-аас доош насны 37 сая хүүхэд илүүдэл жинтэй, насанд хүрсэн 890 сая хүн хэт таргалалттай байна.

НҮБ-ын ХХААБ 2024 оны Дэлхийн Хүнсний Өдрийг “Илүү сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө хүнсээр хангагдах эрхийг хангая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ арга хэмжээ нь хүнсээр хангагдах эрхийг баталгаажуулахын ач холбогдлыг онцолж, илүү хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход чиглэсэн.

НҮБ-ын ХХААБ-гын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нээлтийн мэндчилгээндээ “Хүн бүр, амьдарч буй нөхцөл байдал, газар зүйн байрлалаас үл хамааран, шим тэжээлтэй хүнс хүртэх эрхтэй. Энэ эрх нь зөвхөн ходоодоо дүүргэх хэрэгцээг хангахаас гадна, нэр төр, аюулгүй байдал, илүү сайхан ирээдүйн баталгаа байх ёстой” гэж онцлон тэмдэглэсэн юм.

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилтын хүрээнд бүх талууд хамтран ажиллаж байна” гэж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга Б.Бейсен нээлтийн үгэндээ онцоллоо.

Энэхүү арга хэмжээ нь хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн хоол тэжээлтэй амьдралыг баталгаажуулах чиглэлд Монгол Улсын хамтын хүчин чармайлтыг бататгах чухал боломж болсон.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 1 цагийн өмнө
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2 цагийн өмнө
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 4 цагийн өмнө
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 18 цагийн өмнө
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 19 цагийн өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 21 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 22 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) Өчигдөр
Than Shwe (Тан Шве) Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо Өчигдөр
Augusto Pinochet (Августо Пиночет) Өчигдөр
Che Guevara(Че Геваре) Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01