БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Филиппин Улсын онцгой байдлын салбартай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх саналаа илэрхийллээ

7 цагийн өмнө


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах асуудал эрхэлсэн дэд сайд Ариел Непомусенотой өнөөдөр /2024.10.14/ албан уулзалт хийлээ.


2 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, Филиппин Улс хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ой саяхан тохиосныг онцлоод хоёр орны найрсаг, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад талархал илэрхийлэв. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн бүс нутгуудын сайд нарын бага хурлыг Филиппин Улс амжилттай зохион байгуулж байгаа нь бүс нутагтаа манлайлж байгааг харуулж байна хэмээн онцоллоо.


2 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын байгууллага багтдаг. Иймд хоёр орны онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ингэхдээ үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах саналтай байгаагаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уламжиллаа.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Филиппин Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санаачилга, төслүүдийг дэмжих, байгалийн гаралтай гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох чиглэлд үр бүтээлтэй ажилласаар ирсэн.


8 хүн нарын зураг байж магад






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12