УНТЭ-ийн захирал П.Анхтуяаг П.Алтантуяагийн өрөөнд нэгжлэг хийж, 150 гаруй сая төгрөгийн асуудлыг шалгаж өгнө үү гэх утга бүхий мэдээлэл өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд сэвэгдсэн. Энэ талаар баримтыг фокуславал,
1. П.Анхтуяа нь УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалд 2026.02.09 нд томилогдсон . Харин холбогдуулан бичээд байгаа тендер нь 2025 оны 02.13 ны өдөр 90 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” мөн 62 сая 500 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй “Өндөр давтамж долгионоор судас болон, эдийн түлж тайрах гар нийлүүлэх” тендерийг УНТЭ-ээс зарласан нь үнэн юм байна.
2. УНТЭ “51 саяын төгрөгийн түрээс аваагүй” гэсэн үндэсний аудитын зөвлөмжийн тухайд одоогийн захирал П.Анхтуяаг ажлын авахаас бүтэн нэг жилийн өмнөх буюу 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар ийм зөвлөмж гарчээ. Энэ нь тухайн үед УНТЭ -ийн захирлаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнгийн удирдаж байх үеийн асуудал аж.
3. Энэ мэт өмнөх удирдлагын үеийн асуудлаар П.Анхтуяа шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 07 өдөр буюу 14 хоногийн дараа Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон байдаг юм байна.
ФОКУСАЛБАЛ, УНТЭ-ийн өмнөх удирдлагатай холбоотой хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлуудад хэдийгээр одоогийн удирдлага нь холбогдолгүй ч гэсэн өмнөх удирдлагатай холбоотой алдаа дутагдлыг засаж залруулах, шалгаж тогтоолгох учиртай.
Гэвч үүнийг одоогийн удирдлагад хамаатуулан сошиал орчинд түгээж буй нь тус эмнэлгийг тойрсон сандал суудлын төлөөх явуургүй хүсэлд автсан хэсэг бүлэг нөхдийн хүсэл шуналтай холбоотой гүтгэлэг хэмээн тус эмнэлгийнхэн ярьж байна