БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй

Admin
16 минутын өмнө

АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн, Увс аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчД.Цэндсүрэн аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулсантай холбогдуулан цахим хуудастаа байр сууриа ийнхүү илэрхийлжээ. 

ЗОРИГТОЙ БАЙЦГАА!?

Увс аймгийн иргэдийн хурлын ээлжит бус 14-р хуралдаанаар иргэдийн хурлаас томилогдсон хяналт шалгалтын ажлын хэсгийн тайлан зөвлөмжийг хэлэлцэн дүгнэлт гаргалаа.
Орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаанд хууль зөрчсөн байж болзошгүй сонгон шалгаруулалт, ажлын гүйцэтгэлийн асуудлыг цагдаа АТГ-д шилжүүлж, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох дүгнэлт гарч иргэдийн хурлын төлөөлөгчдийн 100%-ийн саналаар тогтоол батлагдлаа.
Гучин таван иргэдийн төлөөлөгчийн ХОРИН ХОЁР төлөөлөгчийн буюу 62.8 %-ийн саналаар аймгийн засаг дарга Насанбатыг огцрууллаа.
Анхаарал татсан хууль зөрчсөн завшсан, хуйвалдан хувааж авсан байж болзошгүй 29 ажлын нийт өртөг 67.0 тэрбумаар хэмжигдэж байна.
Аймгийн засаг дарга Э.Насанбат нь хуурамч дипломтой, өчнөөн хууль зөрчиж ашиг сонирхлын зөрчил гаргачихсан, орлогч дарга С.Анхбаяр нь морины бүртгэлийн мөнгө завшсан хэрэг цагдаад шалгагдаж байхад ОГЦРУУЛАХГҮЙ яах юм. Огцруулах ч багадана.

Сануулахад Тээл, Тэсийн голын гүүрний ажил Цасчихэр Насанбат нарын Мөнхжим Өргөө компани авч шон босгож хэдэн жил болоод төсвийн нэмж барьж нурааж тоглож өгсөн байхаа.
Тэндээс эхлэж зам барилгын инженерийн хуурамч диплом ашиглаж төрийн хэдэн арван тэрбумын тендэр авсан асуудал шалгагдах байх шүү Насанбат гуай.
Худлаа ярьж хуйвалдаж хууран мэхлэж хулгай хийхээ больчих.Тэгвэл юу гэж огцруулах юм?
Ер нь аймгийн засаг дарга асан Э.Цасчихэр, сая огцорсон Э,Насанбат нарын Тээлийн гол, Тэсийн голын гүүрнээс хулгай хийж эхэлсэнээс хойш Чимэдийн Хүрэлбаатарын эдийн засгийн гэмт хэргийн бүлэглэл Увс аймгийг 20 гаруй жил тонож дээрэмдлээ.
Аливаа юм хэмжээ хязгаартай тонуулчидаа!?
Чимэдийн Хүрэлбаатарын бүлэглэл 20 гаруй жил төрөлх аймгийг минь тонон дээрэмдэж энэ аймгийн хөгжил дэвшил, ард олны ядуурал ажилгүйдлийн шалтгаан болж байна.
Ч.Хүрэлбаатарт саналаа өгөхгүй бол,бүлэглэлийн аяар байхгүй бол ажлаас хална, дарамтлана, бизнесийг шахна, үйлчлэгчийг хүртэл ажилд авахад ЭЗЭН БҮЛЭГЛЭЛЭЭС зөвшөөрөл авна.
Цэвэрлэгчээс эхлээд дарга хүртэл нь бүх хүнийг Хүрэлбаатарын бүлэглэлийн зөвшөөрлөөр одоо ч гэсэн томилж бна.
Хөдөө аймагт бол хамгийн том ажил олгогч нь төр өөрөө байдаг.
Аргагүйн эрхэнд дарлалаас салах гэж хотруу, төв рүү нүүх нүүдэл үргэлжилсээр бна.
Энэ тонуулч дээрэмчидтэй 20 гаруй жил тэмцэж байна.
Намайг зогсооно гэвэл ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ.
Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийн аяар байхгүй бол Заазуур Анхбаяр тэргүүтэй ТРОЛЛ АРМИ нь хэнийг ч байсан хог болтол нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилж, айлгана.
МАН-ын жирийн ядарсан гишүүдээ та нар энэ ТОНУУЛЧ ДЭЭРЭМЧИДИЙН улс төрийн, засаглалын эрх мэдэлд хүрэх гишгүүр болж, Увсын ард олон хохирогч золиос нь болж байна.
МАН-ын жирийн гишүүдээ Чимэдийн Хүрэлбаатарын бүлэглэлтэй тэмц, эрх чөлөөгөө хамгаалаарай.

ЗОРИГТОЙ БАЙЦГАА?
МАН-ын УЗ, бага хурал энэ Ч.Хүрэлбаатар, Цасчихэр Насанбат мэтийн хулгайчууддаа арга хэмжээ авдаггүй юмуу?
Төрийн дунд шатанд бүхэл бүтэн аймгийг бүлэглэл тонож дээрэмдэж байгааг УИХ, ЗГ цаашдаа ҮАБЗ-ийн хэмжээнд авч үзэх болсон байна шүү.
Ер нь Увсын энэ олон жилийн тонуул дээрэм, дунд шатны авилгалын асуудлаар ҮАБЗ, хүний эрхийн үндэсний хороонд хандах бодолтой байгаа.Хандах ч болно.
Энийг мэдсээр байж танай манайгүй улс төрчид ус балгасан юм шиг чимээгүй явцгаана.
Хулгай дээрэм тонуул дунд шатанд хавтгайрч заншил болж тогтлоо.
Ард олны боломж хулгайлж, тонон дээрэмдэж хагартлаа баяжиж буцаж ноцож хуцаж байгаа Хүрэлбаатар Цасчихэр Насанбатын бүлэглэлтэй УХАРЧ НЯЦАХГҮЙ тулалдсаар байх болно.
Ард олныхоо эрх чөлөөг хамгаалж тэмцсээр байх болно.
ЭР ХҮН ЭРГЭЖ БУЦАХ МУУХАЙ гэж аав минь сургасан юм шүү.


Увс аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч
Монголмууд овгийн Дашийн Цэндсүрэн гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй 16 минутын өмнө
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа 54 минутын өмнө
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 5 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 6 цагийн өмнө
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 7 цагийн өмнө
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 2026/11/09
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2026/11/09
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/09
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 2026/11/09
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 2026/11/09
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 2026/11/09
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 2026/11/09
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 2026/11/09