БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Г.Оюунтуяа
21 минутын өмнө

Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд Хүннү хотын суурь дэд бүтцийн ажлууд эрчимтэй явагдаж байна. Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болох бөгөөд “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөсөн.

Хүннү хотын суурь болох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсон. Тухайлбал, цахилгаан хангамжийн 220/110/35 кВ “Сэргэлэн” дэд станцын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, улсын комисс ажиллан, байнгын ашиглалтад хүлээн аваад байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг “Сэргэлэн” дэд станцыг 6.4 га талбайд барьсан. Нийт 250 МВА суурилагдсан хүчин чадалтай, 220/110/35 кВ-ын гурван хүчдэлийн түвшний бүрэн ухаалаг, дижитал шийдэлтэй юм.

“Сэргэлэн” дэд станц нь зөвхөн Хүннү хотын цахилгаан хангамжийг шийдвэрлэхээс гадна бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чухал зангилаа, транзит станц болно. Тухайлбал, 220 кВ-ын талаас Сонгино дэд станцаас цахилгаан эрчим хүчээр тэжээгдэхийн зэрэгцээ Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Сэргэлэн, Городок болон бусад чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамуудыг холбох боломжийг бүрдүүлж байна. Тус төсөлд нийт 400 гаруй тоног төхөөрөмж, тоноглол суурилуулж, орчин үеийн автоматжуулалт, удирдлага, хяналтын дижитал системээр тоногложээ.

 Хүннү хотын бусад дэд бүтцийн төслийн явц:

  • Төмөр замын бүтээн байгуулалт 100 хувь дуусаж, төмөр замын тээвэр эхэлж, туршилтын ажил үргэлжилж байна.  
  • Мэдээлэл холбооны 41.5 км урт худаг, сувагчлал бүхий шилэн кабелийн сүлжээний ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
  • Цахилгаан хангамжийн 35/10 кВ-ын “Хөндий” дэд станцын ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
  • Үерийн хамгаалалтын нэгдүгээр далан сувгийн ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
  • Цахилгаан хангамжийн 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80 хувь,
  • Дулааны эх үүсвэрийн “Хүннү эко дулаан-2” 5 МВт-ын хосолмол эх үүсвэртэй дулааны станц 40 хувь,
  • Ус хангамжийн хоногт 2000 шоо метр хүчин чадалтай усан сан, шугам сүлжээний ажил 85 хувь,
  • Ариутгах татуургын хоногт 3000 шоо метр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж  50 хувьтай хэрэгжиж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 21 минутын өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 53 минутын өмнө
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 1 цагийн өмнө
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ Өчигдөр
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна Өчигдөр
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО Өчигдөр
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв Өчигдөр
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 2026/11/09
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 2026/11/09
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 2026/11/09