БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Г.Оюунтуяа
26 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ цагийн малчин” төслийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа.

“Шинэ цагийн малчин” реалити шоуг хувийн хэвшлийн санаачилгаар бүтээж, малчдын хөдөлмөр, мал аж ахуйн үнэ цэн, уламжлалт соёлыг нийгэмд, ялангуяа залуу үед таниулж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд өв соёлоо мэддэг, малчин амьдралыг ойлгож хүндэлдэг шинэ үеийг төлөвшүүлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтойг хэллээ.
“Шинэ цагийн малчин” төслийн агуулгыг өргөжүүлж, үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэв. 

Хөтөлбөрөөр малчны хөдөлмөрийн өгөөжийг нэмэгдүүлнэ. Махны үнэ өсөж байгаагийн цаана олон жилийн хөдөлмөр, хөрөнгө, хүч бий. Тэжээлийн үйлдвэрлэл, нөөцийг нэмэгдүүлж, бага малыг шимт тэжээлээр бордон, үүлдэр угсааг сайжруулж малаас авах ашиг шим, малчдын  орлогыг өсгөхийг зорьж байна гэв. Цаг агаарын үзэгдлээс болж эрсдэлд ордоггүй,  хөдөлмөрөө хөнгөвчилж, орлогоо нэмэгдүүлсэн, нутагтаа эзэн малчидтай болох цаг болсон гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Малын эрүүл мэнд, вакцинжуулалт, гарал үүслийн бүртгэлийг сайжруулж, орон нутагт бүтээгдэхүүн цуглуулах, анхан шатны боловсруулалт хийх төвүүдийг хөргөлт, хадгалалт, тээвэртэй нь холбоно. 

Бэлчээрийн даацыг хэмжиж, сэлгээ, нөхөн сэргээлт, хамтын менежментийг дэмжин, худаг, уст цэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

200 мянган малчин өрхийг өндөр хурдны интернэттэй холбож, үйлчилгээг нүүдэл дагуулан хүргэнэ гэлээ.

“Шинэ цагийн малчин” төсөл нь уламжлалт малч ухааныг шинэ цагийн дэвшилтэй хослуулан малчдын хөдөлмөрийн үр шимийг нэмэгдүүлэх боломж бийг таниулах зорилготой гэдгийг төсөл санаачлагчид тэмдэглээд Монголын мал аж ахуй тооноос чанарт шилжиж, малчдын хөдөлмөр урт хугацаанд үр ашигтай байж болохыг оролцогчид туршлагаараа харуулж байгааг онцоллоо. 

Ерөнхий сайд шилдэг оролцогчдод баяр хүргээд “Та бүхний энэ аялал үүгээр дуусахгүй. Сурсан мэдсэнээ түгээж, залуусыг мал аж ахуйд татан оролцуулж, уламжлалт мэдлэгийг шинэ технологи, бизнесийн арга барилтай хослуулахад манлайлаарай. Засгийн газрын хөтөлбөрийг бодит амьдралд хүргэхэд та бүхний оролцоо, үлгэр дуурайлал чухал” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 26 минутын өмнө
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 51 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2 цагийн өмнө
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 3 цагийн өмнө
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 3 цагийн өмнө
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 3 цагийн өмнө
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 5 цагийн өмнө
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 5 цагийн өмнө
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 6 цагийн өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 7 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 9 цагийн өмнө
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/11/06