БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, хууль санаачлагчид хамтран “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төслийг олон талын оролцоотойгоор хэлэлцүүлэх зорилгоор ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Даатгалын холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт болон санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Мандхай удирдан, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны  удирдлагууд болон холбогдох салбарын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Оролцогчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалт, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал, зөвлөмжөө илэрхийлэв. 

Хуулийн төсөл нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас болон бусад зохицуулалттай санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, мэдээллийг ил тод, ойлгомжтой болгох, хэрэглэгчдэд шударга, тэгш үйлчлэх зарчмыг бэхжүүлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. 

 

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, хуулийн төслийн зохицуулалтыг салбарын онцлог, хэрэгжилтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгох ажилд тусгана. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ 1 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 1 цагийн өмнө
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа гарч байна 3 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 2026/10/30
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 2026/10/30
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 2026/10/30
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 2026/10/29
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 2026/10/29
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 2026/10/29
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 2026/10/29
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 2026/10/29
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 2026/10/29
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 2026/10/29
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/28
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2026/10/28