БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Admin
18 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын удирдах албан тушаалтан С.А, Өлгий сумын удирдах албан тушаалтан Б.Т, Цэнгэл сумын удирдах албан тушаалтан Ж.А, Алтай сумын удирдах албан тушаалтан Х.С, нийтийн албан тушаалтан Х.Х, А.З нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүллээ.

С.А нь иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх, Б.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж байгууллагад хохирол учруулсан гэх, Ж.А нь бусдад давуу байдал бий болгосноор байгууллагад 51,4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх, Х.С, Х.Х нар нь байгууллагын төсвөөс удаа дараагийн үйлдлээр өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх, А.З нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ явуулах үедээ эрүүгийн хэрэгт холбогдогчоос хахууль авсан гэх зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 18 минутын өмнө
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 2 цагийн өмнө
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 3 цагийн өмнө
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 15 цагийн өмнө
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 20 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 21 цагийн өмнө
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа Өчигдөр
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна Өчигдөр
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай хэлэлцэж байна 2026/10/28
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/10/28