БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Г.Оюунтуяа
56 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын хооронд байгуулсан 2 дахь компакт гэрээний хүрээнд дэвшилтэт технологи бүхий ус хангамжийн шинэ эх үүсвэр болох Баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулсан. Арваннэгдүгээр сарын 2-ны өглөө эх үүсвэрээс ус дамжуулах ф700-1000мм голчтой 9 км шугамыг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбож, 14 мянган шоо метр усыг өдөрт нийлүүлж эхэллээ.

Нийслэлчүүд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг. Харин Баруун эх үүсвэр нь хоногт 130-144 мянган шоо метр ус нийлүүлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн том усан хангамжийн эх үүсвэр болж байна.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрийг төвлөрсөн системд холбож, өглөөний 10:00 цагаас ус нийлүүлж эхэллээ. Улаанбаатар хотын унд ахуйн усны хэрэглээг усны 10 эх үүсвэрээс хангадаг. Нийслэлийн иргэд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг байсан бол шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор хоногт 350–360 мянган шоо метр ус нийлүүлэх инженерийн шийдэл бүрдсэн. Ингэснээр Улаанбаатарт 2050-2055 он хүртэл усны асуудал үүсэхгүй. Гүний усыг ашиглахын зэрэгцээ гадаргын усыг ашиглах "Туул усан цогцолбор" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүлээлгэн өгсөн” гэлээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын хүн ам 2040 онд 2.3 саяд хүрэхээр тооцоолсон байдаг. Шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор дээрх хүн амд шаардлагатай унд ахуйн усыг бүрэн хангах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо 56 минутын өмнө
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав 1 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО 2 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ 3 цагийн өмнө
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ 7 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 7 цагийн өмнө
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа гарч байна 9 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 2026/10/30
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 2026/10/30
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 2026/10/30
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 2026/10/29
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 2026/10/29
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 2026/10/29
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 2026/10/29
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 2026/10/29
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 2026/10/29