БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна

Admin
1 цагийн өмнө

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээгээр “Идэвхжил”-ийн түвшинд байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.1 хувийг 15 хүртэлх насны, үүний 49.6 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 81.0 хувийг 15 хүртэлх насны, 65.3 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.  

Хурлаар томуугийн улиралд өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах чиглэлээр дараах асуудлыг онцлон авч үзэж, холбогдох байгууллагуудад чиглэл өглөө. Үүнд: 

Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчийг дэмжих: Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор батлагдсан, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчид ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулах зохицуулалтын хэрэгжилтийг хангах,
Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах: Эрүүл мэндийн сайдын баталсан 2026-2027 оны “Томуугийн улиралд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж, өвчлөлийн тархалт, эрсдэлийн өөрчлөлтөд тохирсон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
Хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан санхүүжилтийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж, өдрийн эмчилгээ болон гэрийн эргэлтийг эрчимжүүлэн, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 23 минутын өмнө
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 1 цагийн өмнө
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 5 цагийн өмнө
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 5 цагийн өмнө
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 7 цагийн өмнө
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 23 цагийн өмнө
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна Өчигдөр
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИОНЕЛЬ ЛАУРЕНСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Өчигдөр
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 2026/10/27
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 2026/10/27
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2026/10/27
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 2026/10/27