БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан эрдэмтэн судлаачид болон шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг, мөн Халх гол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн 30 хүний бүрэлдэхүүн 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн морин уналаг болон газрын тээврийн хэрэгсэл ашиглан түймэрт өртсөн талбайн ойролцоогоор 30 хувьд нь хээрийн судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглуулсан юм.

Гэвч газарзүйн өвөрмөц байршил, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн үлдсэн талбайд хүрч ажиллах боломжгүй болсон.

Тиймээс БОУАӨЯ, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрууд хамтран хүний нөөц болон хоёр нисдэг тэргийг нэмэлтээр 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дайчлан ажиллуулж байна.

Ингэснээр хүрэхэд хүндрэлтэй байсан бүсүүдэд өнөөдрөөс буюу 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн судалгаа, дээжлэлт хийх ажлыг гүйцэтгэж эхэллээ.

Монгол Улсын хамгийн зүүн зах цэг буюу Нөмрөгийн дархан цаазат газрын Соёлз уул нь Монгол-БНХАУ-ын хилийн залгаа, Халх гол сумаас 180 орчим км зайд орших ой, нуга, тал хээр, гол, голын татам хослосон байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм.

Соёлз уулын Модод хамар орчмын хусан ой, түүнээс баруун зүгт 30 орчим км зайд орших Галдстай гол, улмаар 50 гаруй км радиуст орших Цэцэгт уул, Зараа уул орчимд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллалаа.

Ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид, шинжээчид байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дээж авч, нарийвчилсан хэмжилт хийлээ.

Эдгээр дээжийг хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцоход итгэлцлүүр болгон ашиглах юм.

Маргааш буюу 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Халхгол сумаас зүүн урагш 100 орчим км зайд орших Бичигт толгой, мөн Орч ууланд ажиллана.

Ингэснээр Нөмрөгийн ДЦГ-т түймрийн улмаас учирсан хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх боломж бүрдэж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаль орчин болон хохирлын үнэлгээний чиглэлээр салбартаа 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 28 минутын өмнө
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 37 минутын өмнө
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 2 цагийн өмнө
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 18 цагийн өмнө
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 19 цагийн өмнө
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 19 цагийн өмнө
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 22 цагийн өмнө
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна Өчигдөр
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИОНЕЛЬ ЛАУРЕНСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Өчигдөр
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа Өчигдөр
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ Өчигдөр
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 2026/10/27
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 2026/10/27
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 2026/10/26