БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа

Г.Оюунтуяа
51 минутын өмнө

АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны Банк, санхүүгийн үйлчилгээний зөвлөх Роберт Вандербилт, Банкны асуудал хариуцсан ахлах зөвлөх Жеймс Р. Хамбрик нар 2026 оны 9 дүгээр сарын 23–28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.


Айлчлалын хүрээнд зөвлөхүүд Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголбанкны төлөөлөлтэй уулзаж, Хадгаламжийн даатгалын сангийн зорилтот хэмжээг тогтоох, сангийн хөрвөх чадварыг төлөвлөх, эрсдэлд суурилсан хураамжийн тогтолцоог хөгжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, мэргэжлийн зөвлөмж, туршлага хуваалцлаа. Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь иргэд, аж ахуйн нэгжийн 20 хүртэлх сая төгрөгийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу даатгадаг ашгийн төлөө бус төрийн байгууллага юм.
Тус айлчлалыг Хадгаламжийн даатгалын корпораци болон АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны хооронд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэх техникийн туслалцааны хөтөлбөрийн эхний үе шат ийнхүү амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хадгаламжийн даатгалын тогтолцооны сангийн зохистой түвшинг тодорхойлох, эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, улмаар сангийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 51 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно 4 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна 19 цагийн өмнө
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа 21 цагийн өмнө
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ УИХ-ЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
No Brand "Модны 2"-т шинэ салбараа нээнэ Өчигдөр
АЛБА ХААГЧИД 5 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 27 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
10 сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа Өчигдөр
2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ 2026/09/25
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА 2026/09/25
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо 2026/09/25
Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 2026/09/25
О.Номинчимэг: Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр 2026/09/25
МCS-ба Хятадын түншлэл Оюутолгойн эрчим хүчээр хангах аукционд шалгарлаа 2026/09/25
ҮЙЛ ЯВДАЛ: “UB food festival” хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 2026/09/25